“Алхалт эрүүл мэндийн баталгаа” алхалтад 200 гаруй ахмад оролцлоо
2014 оны 10 сарын 10
Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд уг арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ахмадуудад биеийн жин, биологийн нас тодорхойлж, цусны даралт хэмжиж, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өглөө. Мөн алхалт, гүйлт, аялалаар эрүүл мэндээ бэхжүүлсэн шилдэг ахмад, зохион байгуулагч 9 хүнийг алхалт хэмжигч, цусны даралтын аппаратаар шагнаж урамшууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9955
0 эможи