Б.Бүлтэн эмчийн “гавьяат”-ыг хураая!

2014 оны 10 сарын 06

Эмч нарын дунд “ Б.Бүлтэн эмч хариуцлага алдахаар бусад нь яах вэ?” гэсэн яриа гарчээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн эмч нар дундаас олонд танигдаж, бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан эмч нарын тоонд  Б.Бүлтэн эмч яах аргагүй орно.

Тэгээд ч Монгол Улсын гавьяат эмч гэх эрхэм цол тэмдэгээр энгэрээ мялаалгасан байх. Гэвч тэрбээр нэг биш нэлээд олон удаа хариуцлага алдсан байгаа юм. Хамгийн ноцтойг сануулахад өнгөрсөн онд “3-р амаржих газар”-т Баянзүрх дүүргийн иргэн Ц кесаверо хагалгаа хийлгэж хүүхдээ төрүүлсэн байдаг. Гэтэл эмч нар тухайн ээжийн эхэсийг нь гүйцэд аваагүй үлдээжээ. Эмч нар ажил үүрэгтээ хайнга хандсанаас бол Ц –гийн саванд эхэс нь үлдэж, бие нь муудсан байгаа юм. Тэрбээр гурван удаа мэс засалд орсны эцэст амиа алдсан. Харин  шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж, хохирогч эмэгтэйн саванд юм үлдээснээс үүдэн амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Талийгаачид мэс засал хийсэн эмч нарын нэг бол гавьяат эмч Б.Бүлтэн байв.

Тэрбээр Улсын клиникийн “3-р амаржих газар”-ын эмч Энхзаяа, Цовоо нарын хүмүүстэй хамтарч дээрх кесаверо хагалгааг хийсэн байдаг. Иймээс хагалгаа хийсэн Б.Бүлтэн нарын таван хүнд эрүүгийн хуулийн 106.2-т зүйлчилсэн “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өчигдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Шалтгаан нь  шүүх хуралд хохирогч хүндэтгэх шалтгааны улмаас  хүрэлцэн ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэсэн үндэслэлээр. Дараагийн шүүх хурлын товыг аравдугаар сарын 8-ны 13.00 цагт зарласан юм.

Гавьяат маань өмнө нь хариуцлага алдаж байжээ

Эх сурвалжийн мэдээллээр  гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байжээ. Гэвч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас  хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан удаа бий гэнэ. Б.Бүтэн эмч хэд хэдэн удаа маш ноцтой алдаа гаргасныг дээрх баримт фактуудаас харж болно. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна. Өөрөөр хэлбэл хүний амь насанд хүрч, нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлсэн тэд гурван жил л харамсаж суух нь. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн сацуу түүний “гавьяат” гэсэн алдар цолыг нь хураах нь бусад гавьяатуудыг алдаа гаргахаас, ажилдаа хариуцлагагүй , хайнга хандахаас сэргийлэх бус уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
9744
1 эможи
keyboard_arrow_up