Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 03

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна./2014.09.29- 2014.10.04 /

 

Клиникийн нэгдүгээр эмнэлгийн зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, их эмч Б.Батболд: Кальцийн бэлдмэлээр ясны сийрэгжилтийг эмчлэхгүй 

Үений үрэвсэлт өвчин болон үе мөчний өвчнүүдийн гол суурь нь нийгэм ахуй, экологийн бус хүнс, орчин ахуйн хөдөлгөөн, эрүүл аж төрөх нөхцөл зэрэг олон зүйлээс шалтгаална. Мөн үүний зэрэгцээ эмийн буруу хэрэглээ. Үүнийг дагасан зар сурталчилгааны өвчлөлийг нэмэгдүүлж байгаа. Үүнд кальцийн нэмэгдлийг онцолъя гэж бодож байна. Кальцийн бэлдмэлээр үе мөчний өвчин, ясны сийрэгжилтийг эмчилнэ гэж байхгүй. Сүүлийн 2-3 жилийн судалгаагаар кальцийн бэлдмэлийг өргөнөөр хэрэглэснээс болж зүрх судасны өвчлөл, судасны хатуурал ихдэж, кальци нь үендээ очоод шоройжиж ясандаа орохгүй байгаа. Тиймээс кальцийн бэлдмэл хэрэглэх нь их буруу. Гэтэл манайхан ясны сийрэгжилтгүй болно гээд кальцийг баруун солгойгүй уудаг, телевиз, радио нь ихээр сурталчилдаг болчихоод байна. Гэтэл ясны сийрэгжилт нь насжилтын өвчин. Витамин Д олон нөлөөтэй, дайвар булчирхай зэргээс нөлөөлж, гарч ирдэг өвчин. Кальцийн илүүдэл шохойжилт үүсгэдэг. Үндэсний шуудан 2014.10.03 1892125

 

ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн тасгийн, Анагаах ухааны доктор тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа: Витамин их хэрэглэх нь хүүхдийн бөөрөнд муу

Сүүлийн үед дархлаа сайжруулах янз бүрийн витаминууд их гарах болсон. Эцэг эхчүүд замбараагүй ихээр хэрэглэж байна. Гадаад дотоодоос ирсэн витаминууд сайн гээд л. Би хүүхдэдээ ийм витамин авч өгсөн маш сайн гэж  байна гээд л. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань дуурайгаад авч өгдөг. Гэтэл зах замбараагүй витаминуудыг хүүхдэдээ уулгаснаар хүүхдийн бөөр өвчилдөг. Өөрөөр хэлбэл витамин нь хүүхдийн бөөрийг өвтгөхөд нэгэн хүчин зүйл нь болдог гэсэн үг. Ер нь ямар нэгэн эмийг заавал эмчийн заавраар уулгах хэрэгтэй. Эмч нар тухайн хүүхдэд витамин болон эмийг бичиж өгөхдөө уух хоногийг нь заачихсан байдаг. Заасан хоногоор нь л уулгах нь зөв. Өө витамин юм чинь гээд дуустал нь өгчихдөг. Энэ маш буруу.  Үндэсний шуудан 2014.10.03 1892125

 

Сэтгүүлч: Эрүүл мэндийн салбар дампуурсны дохио түлэнхийн төв 

Өнөөдрийн байдлаар "Мөнгөн гүүр"-ийн байранд коридортоо хүртэл өвчтөнөө эмчилж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс ГССҮТ-д очлоо ч энэ байдал дээрдэхгүй юм билээ. Гэхдээ ийм хүнд нөхцөлд ч гэсэн өргөсөн тангарагаа ухамсарлаж, өвчтөнийхөө төлөө гэсэн халуун сэтгэлээр ажлаа хийсээр байгаа түлэнхийн эмч нарт талархууштай. Эцэст нь хэлэхэд салбарын сайд нь ард түмнийхээ төлөө гэж байгаа юм бол Түлэнхийн эмнэлгийг бариулах талаар ганц ч болов ам дуугарч, үнэн бодитой мэдээлэл өгөөч. Тэгэхгүй бол улсдаа ганцад тооцогддог Түлэнхийн тасаг газар ч үгүй болох дээрээ туллаа. Улс төрийн тойм 2014.09.29 1781142

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9669
0 эможи
keyboard_arrow_up