“Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ
2014оны 09 дүгээр сарын 29-нөөс эхлэн “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт 5 хоногийн сургалт Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сургалтын танхимд эхэллээ. Сургалтын нээлтэнд ЭМЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр, АХБ-ны “ЭМХХ-5” төслийн зөвлөхүүд, орон нутгийн цусны төвийн эрхлэгч нар оролцлоо.
Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны аюулгүй байдлыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх, техник тоног, төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлүүд хийгдэх бөгөөд энэ онд цусны албаны үйл ажиллагаанд олон улсын байгууллагуудтай хамтарсан хяналт үнэлгээ болон сургалтууд явуулж байна. ДЭМБ-аас гаргасан чанарын удирдлагын хөтөлбөрөөр Голландын зөвлөх профессор Смит Сибинга ЦССҮТ болон орон нутгийн цусны 26 салбар төвийн эрхлэгч эмч нарт олон улсын чанарын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэг, хандлага, дадлага эзэмшүүлж, үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна.