Зөвлөх эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ

2014 оны 3 сарын 28

Энэ сарын 31-ны өдөр буюу ирэх даваа гаригийн 09.00 цагт "Элгээ хамгаалъя" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг үнэ төлбөргүй өгөх юм байна. Зөвлөгөө өгөх Монгол Улсын Зөвлөх эмч нарт дараах нэр бүхий эмч нар багтжээ.
Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж
Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал
Зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Чулуунчимэг
Зөвлөх эмч, АУ-ны магистр С.Оюунбилэг нар оролцох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
948
0 эможи
keyboard_arrow_up