П.Н.Шастины гэр бүл монголд уригдан иржээ
ЗСБНУ-ын гавьяат эмч П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн 60 жилийн ой тохиож байгаатай холбоотой эмнэлгийн захиргаанаас Монголын анагаах ухааны салбарт хүндтэй, түүхэн гавьяа байгуулсан П.Н.Шастины гэр бүлийг урьжээ.
Урилга дагуу энэ сарын 21-ний өдөр П.Н.Шастины гуч хүү Москва хотын Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн төв эмнэлгийн гэмтэл согог судлалын эмч, ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүүхдийн мэс заслын тэнхимийн багш, доцент Николай Павлович Шастин, түүний дүү багш мэргэжилтэй Е.П.Шастина, хүү их эмч П.Н.Шастин нар ОХУ-аас Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байна. Шастины гэр бүлийнхэн 9-р сарын 22-ны өдөр тус эмнэлэг дээр ирж П.Н.Шастины хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ. Тэднийг эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт хүлээн авч уулзан, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.