Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 26

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.22- 2014.09.26/

 

Хавдар судлалын үндэсний төвийн элэг, нойр булчирхайн мэс заслийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Чинбүрэн: Хавдрыг эрт үед нь илрүүлбэл дурангийн аргаар эмчилж болно

Хамгийн гол нь хавдрыг хэр зэрэг эрт илрүүлсэн бэ гэдгээс хамаарна. Эрт илрүүлсэн тохиолдолд дурангийн хагалгаа хийж эдгээх бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд дүрс оношлогооны чадамж их сайжирсан. Хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсонтой холбоотой эрт илрүүлэх явдал нь дурангийн мэс заслаар эдгэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Жишээ нь: Хавдар судлалын үндэсний төвийн нойр булчирхайн тасагт жилдээ 500 орчим мэс ажилбар хийгддэг. Эдгээрээс 15-20 хувийг дурангийн мэс засал эзэлж байна. Гэхдээ дурангийн хагалгаа өртөг өндөртэй учраас даатгалын систем санхүүжилтын тогтолцоо сайн байхгүй бол хагалгааг цаашдаа хийх нөөц бололцоо дутмаг байгаа. / Үндэсний шуудан 2014,09,23 181/2117//

 

 

Тайваны Эрүүл мэндийн яамны харъяа “Тайпэй” эмнэлгийн дэд дарга Ши Лин На: Монгол улсын эрүүл мэндийн салбар хөгжиж буй хурдаа алдахгүй бол үсрэнгүй хөгжих боломжтой

Монгол улс анх эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж эхэлсэн үетэй харьцуулахад өдийг хүртэл энэ салбарт маш их ахиц дэвшил гарсан. гэхдээ анагаах ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед дэлхийн түвшинд хүрэх хараахан болоогүй байна. хөгжиж байгаа энэ хурдаа алдахгүй байхад тав юмуу 10 жилийн дараа үсрэнгүй хөгжих боломжтой юм. Үүний тулд хүний нөөцийн асуудал чухал. Ялангуяа эмч мэргэжилтнээ гадаадын улсад мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарах хэрэгтэй. /Үндэсний шуудан 2014,09,24183/2119/

 

Тайваний Эрүүл мэндийн даатгалын холбооны захирал, “Чи Юу” нийгмийн эрүүл мэнд, буяны сангийн захирал Энни Чэн: Манай улсад хүүхдийг төрөнгүүт нь элэг хамгаалах вакцин хийдэг

Ер нь Азийн хэмжээнд элэгний өвчлөл харьцангуй их байна. Тайваньд ч гэсэн элэгний өвчлөл их. Тэр хэрээрээ манайх энэ чиглэлд урьдчилан сэргийлэх болон эмчилгээн дээрээ маш их хүч хаядаг. Үр дүн нь ч харьцангуй сайн шүү. Манай улс элэг хамгаалах вакцинд хүн амаа хамруулдаг. Өнөөдөр дэлхий нийтээрээ, ДЭМБ ч гэсэн манайхаас суралцаж, бидний хэрэглэж байгаа аргуудыг авч хэрэглэж байна. Манай улсад 1985 оноос хойш төрсөн хүн болгонд энэ вакцинд хамруулдаг болсноос хойш түүнээс өмнө төрсөн хүмүүст В,С вирус илрээд байгаа юм. Одоо В.С вирусын эсрэг эм гарчихсан. Үр дүнд нь 10 хүнээс долоо нь эрүүл болж байна. В,С вирус дээр 10хүнээс гуравт нь дахиж сэдрээхгүй байх ийм үр дүнд хүрсэн. Хүүхдийг төрснийх нь дараа тэр өдөрт нь тариад үргэлжлүүлээд зургаан сар хүртэл сар тутамд тарьдаг_ Үүний дараа 10 жил болоод нэг удаа тарьдаг. /Өдрийн сонин 2014,09,26 231/4871//

 

Сэтгүүлч: Түлэнхийн төвийн 16400 ам метр газар 7339 болсон түүх

Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байсан түлэнхийн төвийн газар эрхтэн, дархтаны балгаар хувийн эзэмшилд шилжиж, сүүлдээ балгас байгаа газар нь ч хэн нэгний эзэмшилд оччихсон байхыг үгүйсгэхгүй. Яагаад ийн хардах болов гэхээр Түлэнхийн төвийг ГССҮТ-ийн хашаанд тус эмнэлгийн өргөтгөл барих шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд гаргаад байгаа юм. Энэ нь үлдсэн балгасыг нь нурааж цэвэрлээд оронд нь хувийн барилга барих гэж буйтай холбоотой байж мэдэх юм. Түлэнхийн төвийн хуучин барилгын эргэн тойронд өдгөө нэгдүгээр давхартаа дэлгүүр, эмнэлэг, бусад үйлчилгээний төвтэй орон сууц сүндэрлэн, тэнд иргэд амьдарч байгаа. Түлэнхийн төвийн газраас хумслан барилга барих эрхийг хэн олгож хэн авсан бэ? /Өнөөдөр 2014,09,23 220/5314//

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9328
0 эможи
keyboard_arrow_up