Элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийлээ
2014 оны 9 сарын 25
Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын "Асан" эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай хамтран ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. Охины донороор ээж нь болсон юм байна. Энэ нь элэг шилжүүлэн суулгах чиглэлээр нярай хүүхдэд хийсэн анхны тохиолдол юм. Үүнээс өмнө манай улсад дөрвөн настай хүүд энэ төрлийн хагалгааг амжилттай хийж байжээ. Одоогоор ээж, охин хоёрын биеийн байдал сайн, улсын нэгдүгээр эмнэлэгт зохих эмчилгээгээ хийлгэж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9292
0 эможи