Үе тэнгийн нөхдөө сургах Сургагч багш нарыг бэлтгэлээ

2014 оны 9 сарын 24

Эрүүл мэндийн сайдын 127 тоот тушаалын дагуу эрүүл зан үйлийг хэвшүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг 2014 оны оюутны эрүүл мэндийн сарын хүрээнд НЭМҮТ-өөс өрнүүллээ. 

Оюутнуудын эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлж, тэднээр дамжуулан үе тэнгийнхэн, шинээр элссэн оюутнуудыг эрүүл зан үйлд сургах зорилгоор АУШУҮИС, Монос дээд сурууль, “Ач” анагаах ухааны дээд сургууль, Этүгэн дээд сургуулийн 30 гаруй оюутныг хамруулсан сургалтыг ЭМЯ-ны Сургалтын төвд 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08.30-17.00 цагт явуулсан нь оюутны сарын олон талт ажлын нэг байв. 

“Сайн дурын сургагч багш бэлтгэх” сургалтыг НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн албаны дарга С.Ариунтуяа “Иргэн Та-Нийгмийн идэвхтэй гишүүн”, “Эрүүл мэндийн мэдээлэл авах, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх нь” сэдвээр, НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа “Архидалтын хор уршиг, архи хэрэглэх зуршлаас сэргийлэх нь”, “Тамхи татах, дам тамхидалтын хор уршиг, хорт зуршлаас сэргийлэх нь”, НЭМҮТ-ийн зөвлөх Ц.Март “Идэвхтэй дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын секторын ЭША Д.Оюундэлгэр “Эрүүл зохистой зөв хооллолт, хоол хүнсийг эрүүл аюулгүй орчинд бэлтгэх, хадгалах тухай”, НЭМҮТ-ийн НЭМХА-ны дарга С.Ариунтуяа “Эмийн зохитой хэрэглээ”, НЯТТ-ийн дэд захирал С.Ариунболд “Өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тухай”, НЯТТ-ийн сургагч багш Л.Бат-Ундрах, Б.Тэгшжаргал нар “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага, нэн яаралтай түргэн тусламжийн сэдвээр тус тус хичээл заав.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9198
0 эможи
keyboard_arrow_up