Гурван сая дах иргэндээ орон сууц бэлэглэнэ
Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1-2 сар гэхэд төрнө гэж Үндэсний статистикийн газраас мэдээлж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, орон сууц өгөхөөр шийдвэрлэсэн юм. Мөн өдөр төрсөн бүхий л хүүхдүүдэд тус бүр сая төгрөг өгөхөөр болсон билээ. Энэ дугаа гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажил эхлээд байгаа аж. Энэхүү ажилд зориулж 800 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
Монгол улс тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авах сайхан мэдээлэл бий. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Мөн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр болсон. Энэ дагуу гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Бэлтгэл ажлын хүрээнд 800 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарч буй юм байна.
Өдөрт дунджаар 220-280 хүүхэд шинээр мэндэлж байгаа мэдээлэл байна. Өнгөрсөн оны хувьд 79 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Ер нь сүүлийн 10 жил Монгол Улсын хүн ам идэвхтэй өсч байгаа. Энэ байдлыг олон улсад эдийн засгийн идэвхтэй хүн амын үе гэж нэрлэдэг байна.