Эбола вируст халдвараар 2670 хүн нас барлаа

2014 оны 9 сарын 23

Эбола вируст халдвар  бүртгэгдээд байгаа Гвиней, Либери ба Сьерра Леон, Нигери, Сенегал улсуудад нийт 5428 (магадгүй, батлагдсан, сэжигтэй) тохиолдол 2670 нас баралт бүртгэгдснийг мэдээлсэн байна. 
 Эбола вируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж 
байгаа үйл ажиллагааны товчоос

1.    ДЭМБ-ын хариу арга хэмжээ
ДЭМБ, GOARN-ий байгууллагын 450 гаруй олон улсын шинжээчид ажиллаж, хэд хэдэн хөдөлгөөнт лаборатори, үндэсний лабораторийн чадамжийг хөгжүүлж, хэрэгцээт хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөхөмжөөх тухай бүр ханган ажиллаж байна. 
Эбола вируст халдварын тохиолдлыг ангилсан шалгуур

2.    НДББүсийн байдал
•    НДББ-д тохиолдол бүртгэгдээгүй:  зүүн өмнөд азийн бүсэд тохиолдол мэдээлэгдээгүй ба бүх сэжигтэй тохиолдлууд үгүйсгэгдэж, Эбола вируст халдвар илрээгүй байна.
•    Австрали: Авсралийн хилийн цэгээр нэвтэрч, яаралтай тусгаарлагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын иргэн судалгаанд хамрагдсан өвчтөнд Эбола вирус илрээгүй байна
•    Вьемнам: Либерийн Монровиос ирсэн 3 зорчигчийн 1 нь халуурах шинж тэмдэгтэй байсан учраас тусгаарлан судлахад Эбола вирус илрээгүй ба халууралт удаан үргэлжлээгүй байна  
•    Эрсдэлийн үнэлгээ: Баруун бүсийн мужид аялал жуучлалтай холбоотой тохиолдлын эрсдэл дунд зэрэг.
•    Улс орнууд Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005-д зааснаар эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тогтолцоогоо сайжруулахад анхаарах ёстой. 
•    Номхон далайн баруун бүсийн үйл ажиллагаа 2014 оны 8-р сарын 8-наас ажиллаж эхэлсэн
•     Номхон далайн баруун бүсийн улсуудын тусламж:
o    Сингапур улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад бээлий, мэс заслын маск, хамгаалах шил зэрэг тусламж өгөхийг хүссэн. 
o    Малайз улс мөн тусламж өгөхийг хүссэн.
o    Удирдах байгууллага тусламжийг хэрхэн хүргэх үйл ажиллагааг эзэнд нь хүргэнэ. 
•    Номхон далайн баруун бүсээс 2014 оны 9-р сарын 15-нд Эбола вируст халдварын дэлхийн байдлын талаар уулзалт хийнэ.
•    Уулзалтаар мэдээлэл, бэлэн байдлын арга хэмжээ, туршлагаа хуваалцах
•    Зүүн бүсэд ЭСХАХДС-ий үйл ажиллагааны дэмжих багийг байрлуулсан
•    Одоогоор  эрсдлийн 1, нийгмийн мэдээллийн 1, талбарын зохицуулагч 1 нийт 3 мэргэжилтэн ажиллаж байна. 
•     2014оны 9-р сарын 2-нд Бүсийн мэргэжилтнүүд Эбола вирусийн дэгдэлтийн хариу арга хэмжээний мэдээллээ хуваалцсан
•    Солилцсон мэдээлэл ба байдлын талаар дүн шинжилгээ үргэлжилж байна. 
•    Бүх гишүүн улсуудад техникийн зөвлөгөө өгсөн: тандалт, лаборатори, клиникийн тохиолдлын менежмент, эрсдлийн үеийн харилцаа холбоо, ажилтны нөөцийг бүрдүүлэх
•    Бэлэн байдлын үйл ажиллагаанд монитор хийх зөвлөмж өгч байна.

Монгол улс: 

-    Эбола вируст халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагчийн шугмаар болон ДЭМБ-аас байнга авч, улс орныхоо хэмжээнд холбогдох байгууллага, хүмүүст байнга мэдээллэж байна. 
-    Эболагийн талаарх өдөр тутмын болон цаг үеийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг зөвлөмжийг Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан олон нийтэд хандан тогтмол хүргэж, ЭМЯ, ХӨСҮТ болон эрүүл мэндийн байгууллагууд, нийтийн мэдээллийн  цахим хуудаст байнга шинэчлэн байршуулж байна.
-    Улсын хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг эрчимжүүлэх, халдварын тархалттай улс орноос ирж байгаа зорчигчдод халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдээлэл авч, хяналт тавих, нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангахад анхааран ажиллаж байна. 
-    Хилээр зорчигчдын халууныг телекамераар зайнаас хяналт тавьж, Эбола вируст халдвараас сэрэмжлүүлэх зөвлөмж өгч байна.
-    Эбола вируст халдварын тандалт, оношлогоо, эмчилгээ, халдвар хяналт, сэргийлэлтийн талаарх бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар гаргаж байгаа ДЭМБ-ын гарын авлаа, зөвлөмж, удирдамжийг орчуулж, мэргэжлийн түвшинд боловсруулан бэлтгэж байна.
-    Болзошгүй тохиолдолд шаардагдах оношлуур, урвалж бодис, эм, хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрмжийн тооцоо, судалгааг гаргаж, нөөцийг бүрдүүлэх, захиагыг ЭМЯ-д хүргүүлээд байна.
-    Аймаг, нийслэлийн ЭМГ-т бэлэн байдлыг хангах талаар албан тоот хүргэж, зөвлөмж өгөөд байна.
-    Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон хамтран ажиллагч салбар дундын байгууллагын уулзалт, семинар, сургалтын хөтөлбөрт Эбола вируст халдварын талаарх мэдээллийг оруулж, мэдээлэл солилцож байна.
-     Эбола вируст халдвар мэтийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэх болон эрсдэлийн үеийн яаралтай хариу арга хэмжээг удирдан, зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай удирдлагын төвийг ДЭМБ-ын техникийн дэмжлэг тусламжтайгаар ЭМЯ-д байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх арга хэмжээ авч байна.
-    Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа бүс нутагт, тэдгээртэй хөрш ӨАБНУ, Конго, Зимбабе зэрэг улсад манай улсын цөөн иргэд амьдарч байгаа, Судан улсад энхийн үйлст үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж  байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9155
0 эможи
keyboard_arrow_up