Нийгмийн сайн сайхны төлөө технологийн дэвшлийг хэрхэн ашиглах талаар залуучууд хэлэлцэж байна

2014 оны 9 сарын 23

Мэдээлэл, холбоо, технологийн үндэсний паркт анх удаа “Social Good Summit Mongolia 2014” уулзалт, хэлэлцүүлэг 09 дүгээр сарын 21-22-ний өдрүүдэд болж байна. Сайн дурын залуучуудын 30 гаруй ТББ-ыг нэгтгэсэн Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төв санаачлан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын хүн амын сан, МТҮП зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэхүү уулзалтад оролцож, үг хэллээ. Тэрээр “ энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа байгууллагуудад талархал илэрхийлэхийн ялдамд, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан залуучууд бэлгийн өндөр боловсролтой болж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлж чаддаг байгаасай, архи, тамхи, хар тамхи, дэлгэцийн донтолтод бүү өртөөсэй гэж хүсэж байна. 2030 он гэхэд айл гэр бүл бүр эвтэй найртай, амар амгалан, эрүүл саруул байж, залуучууд өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэлтэй, зорилго, тэмүүлэлтэй, нийгэмшсэн, зөрчил зөрөлдөөнийг эвээр шийдэж чаддаг болно гэдэгт итгэж байна. Энэ жилийг бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил ” болгон зарласан бол ирэх жилийг ЭМЯ-наас “Залуучуудын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлахаар болсон. Энэ хүрээнд ямар ямар ажил хийх талаар судалгаа авч байгаа. Мөн та бүхний гаргасан уриалгийг дэмжиж, эрүүл мэндийн салбарт болон засгийн газрын бусад салбарт хамаарах ажлыг хэрэгжүүлэхийн тулд та бүхний дуу хоолой болж, улс төрийн үүрэг, амлалт авч ажиллахаа амлаж байна” гэлээ.

“Social Good Summit “ уулзалт жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Нью-Йорк хотноо тав дахь жилдээ зохиогдож байна. Түүнчлэн дэлхийн 60 гаруй оронд салбар уулзалтуудыг санаачлан зохион байгуулж байна. Уулзалтад дэлхийн удирдагчид, сайн дурын идэвхтэнгүүд, салбар бүрийн төлөөлөл, манлайлагчид, иргэд, олон нийт оролцож, дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудлууд, нийгмийн сайн сайхны төлөө тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцэн, дэвшүүлсэн санаа, илтгэл, санал бүрийг мэдээллийн технологийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээний цахим сувгуудаар дамжуулан олон нийтэд хүргэж, онлайн оролцогчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлдэг онцлогтой арга хэмжээ болдог. Энэ жилийн хувьд “Нийгмийн сайн сайхны төлөө бүгдийг холбоё” буюу “2030 онд та ямар дэлхийд амьдрахыг хүсэж байна вэ?” асуултын хүрээнд өрнөж байгаа бөгөөд бидний аж төрж буй дэлхий, ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд нийгмийн салбарт нийгмийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9127
0 эможи
keyboard_arrow_up