ДМАЭМБ-ын 82 дугаар ерөнхий чуулганд оролцлоо

2014 оны 9 сарын 19

2014 оны 5 дугаар сарын 25-31 хооронд Франц улсын Парис хотод болсон ДМАЭМБ-ын 82 дугаар чуулганд ДМАЭМБ-ын төлөөлөгч, МЭҮГ-ийн дэд дарга, Малын ерөнхий эмч П. Болортуяа, ҮХААЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга У. Сауле, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б. Батзориг нар оролцлоо.

 Дээрх хуралд нийт 170 гаруй гишүүн орны төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ийн ХХААБ, гишүүн орны Хөдөө аж ахуйн яамны сайд, дэд сайд, элчин сайд зэрэг нийт 850 гаруй хүн оролцож, ДМАЭМБ-ын үйл ажиллагаа, Малын эрүүл мэндийн код, дэлхий нийтэд тулгамдаж байгаа малын зарим халдварт өвчний байдлын талаар хэлэлцсэнээс гадна ДМАЭМБ-ын бүсийн болон хоёр орны хамтын ажиллагааны талаар олон уулзалтууд зохион байгуулагдсан байна.

Чуулганы үеэр манай төлөөлөгчидийг  ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Др. Бернард Валлат хүлээн авч, 2015 онд Монгол улсад зохион байгуулагдах Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орнуудын Олон улсын хурал” , Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудын Бүсийн чуулганыг хамтран зохион байгуулах талаар ярилцсан байна.

Түүнчлэн Франц улсын Хөдөө аж ахуйн яам, Мериал компани, Мал аж ахуйн хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзаж, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9006
0 эможи
keyboard_arrow_up