Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2014 оны 9 сарын 19

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлсэн талаар танд хүргэж байна.  /2014.09.15- 2014.09.19/

 

Монгол улсын хүний гавъяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа: Витамин Д-гийн тунг хэтрүүлбэл элэг гэмтэх аюултай

Витамин Д-г ямар ч тохиолдолд таван дуслаас илүүг хэрэглэх ёсгүй. Яагаад гэвэл витамин Д-гийн хордлого болж, кальциас зөөвөрлөж чаадхгүйд хүрнэ. Д витамины хувьд манайд янз бүрээр хэд хэдэн төрөл байдаг. Америкчууд хуурайгаар үйлдвэрлэсэн байдаг.Тиймээс дээр хэлсэн ёсоор хэрэглэж болно. Харин Германд үйлдвэрлэсэн нь фтор агуулдаг учраас өдөрт 500 мг-аас илүүг хэрэглэж болохгүй. Энэ нь шүдийг үйрүүлэх сөрөг нөлөөтэй. Мөн витамин Д-гийн тунг хэтрүүлбэл элэг гэмтээх аюултайг санахад илүүдэхгүй байх.  / Үндэсний шуудан /2014,09,19 179/2115//

 

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн профессор, зөвлөх эмч Н.Дашзэвэг: Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг барьж ашиглалтанд өгөх хэрэгтэй

Төр засгаас энэ салбарт тодорхой хэмжээний анхаарал хандуулж, төсөв мөнгө гаргаж л байна. Тэгэхдээ өнөөдрийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Яагаад гэхээр төрөлт их нэмэгдсэн. ЭХЭМҮТ-д жилд 10000 эх төрж байна. өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хараахан хангаж чадахгшүй байгаад байна. Тийм учраас нийслэл хотод дөрөвдүгээр амаржих газраа яаралтай барьж, ашиглалтанд өгөх цаг болсон байна. Хёрдугаарт, өндөр хөгжилтэй орнуудын төрөх тасгийн хэмжээнд хүртэлх багаж, тоног төхөөрөмж их шаардлагатай байна. / Нийслэл таймс 2014.09.15 162/138/

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Д.Солонго: Халуунтай хүүхдийг хөлөргөх нь буруу 

Вирусийн гаралтай ханиад их байгаа учраас хоолой боох, гэдэс өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байна. Вирусын улмаас төвөнх хөөж хавагнаад, түүнээс үүдэн амьсгал боогддог. Хамгийн эхэнд халууныг нь буулгах хэрэгтэй. Халуун буулгана гэхээр эцэг эхчүүд хүүхдээ дулаан хучиж хөлөргөөд байдаг. Энэ бол буруу. Халуурч байхад дулаан хучих шаардлагагүй, харин нойтон алчуураар биеийн нимгэн арьстай хэсгийг арчиж халууныг нь буулгах арга хэрэглэж болно. Мөн шингэн юм сайн уулгаж хоолой нь боож байгаа хүүхдийг хөдөлгөөнгүй хэвтүүлэх хэрэгтэй. Халуун бууруулах эм дур мэдэн хэрэглэж болохгүй.  /Үндэсний шуудан 2014.09.19 /

“Номиун” яс, үений төрөлжсөн эмнэлгийн захирал С.Энхбурам: Яс ургалтыг тосон тариагаар эмчилнэ

Остеоартроз буюу үе ясжих нь манайхны хэлдгээр яс ургалт юм. Энэ нь магни, кальци, фосфоруудын дутагдал дээр суурилсан цусан хангамжийн дутагдал, бодисын солилцооны өөрчлөлтөөс болж, үений мөгөөрсний эрүл бүтэц алдагдаж, яс үений гадагруу эвдэрч, гадна хэсгээрээ илүүдэл бодисны хуримтлал үүсч үе хэлбэрээ алдан үений хүүдий үрэвсдэг архаг өвчин юм. Яс ургалт нь гадна дотны олон шалтгаанаас үүсдэг. Үүнд удамшлын нөлөө, үений гэмтэл, +мэргэжлийн, ахуйн, спортын хэт ачаалал, хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ мэргэжлийн болон бусад хордлогууд, яс, үе мөчний халдварт болон халдварт бус өвчнүүд, дотор эрхтний архаг өвчин нь яс ургалт үүсгэх үндсэн шалтгаан болдог. Бид сүүлийн үед үений ясны ургалт зогсоодог тусгай тосон тариа хйиж байгаа. Энэ нь үе солиж суулгах хагалгаатай дүйцэх хэмжээний эмчилгээ гэж дэлхий дахинд тооцогддог. / Зууны мэдээ 2014.09.18. 219/4846/

“Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч Нашим Мехта: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэг улс дэлхийд хамгийн сайн хийдэг

Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт юм. Энэ хагалгааг маш нарийн өндөр түвшинд хийдэг. Манай улсын хувьд амжилтын баталгаа нь бусад улсуудтай харьцуулахад харьцангуй өндөр, тэр дундаа манай эмнэлэг улсдаа тэргүүлдэг. Тухайлбал, Европын өндөр хөгжилтэй орнуудад мэс заслийн дараах хүндрэл 40 хувьтай байдаг бол манайд 10-15 хувь байна. Манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг 34 мянган ам.доллараар хийдэг. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй хямд үнэ.

 /Үндэсний шуудан 2014.09.16 176/2112/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8986
0 эможи
keyboard_arrow_up