“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган” болно

2014 оны 9 сарын 17

Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ-ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ - 2014” үзэсгэлэнг 2014 оны 09 дүгээр сарын 26-28-ний өдрүүдэд мөн үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. 

 

Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг брэнджүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдэх юм. 

Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ. 

Иймд үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс таныг болон танай байгууллага, хамт олны төлөөллийг үзэсгэлэн, чуулга уулзалтад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах зэрэг өөрийн байгууллагын туршлагын талаарх илтгэл тавьж, идэвхтэй оролцохыг урьж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8826
0 эможи
keyboard_arrow_up