НҮЭМ-ийн эм хэрэгслийн талаар сургалт явууллаа

2014 оны 9 сарын 17

Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “НҮЭМ-ийн эм, хэрэгслийг нийтийн зах зээлээр хангах, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо. Энэхүү хурлыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж, эмийн зохистой хэрэглээ, эмийн холбогдолтой нийгэмд гарч байгаа зар сурталчилгаа, био бэлддмэлийн талаар, Монгол Улсын хилээр орж ирж байгаа эм, бэлдмэл, төрөөс үнэгүй олгогдож байгаа эмүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой эмийн талаар мэдээлэл хийлээ. 

НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ-ийн асуудал хариуцсан зөвлөх Б.Шинэтөгс манай улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, нөхөн үржихүйн асуудлаар гарч буй зарим асуудлыг онцолсон. Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн гол зорилт нь эхийн эндэгдлийг бууруулах. 1990-ээд оны төвшнөөс хойш 4 дахин бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд гол стратеги нь гэр бүл төлөвлөлт юм.

Гэр бүл төлөвлөлтөд эмэгтэй хүний эрх, нөхөн үржихүйн эрх яригддаг. 1994 оны Каирын конфенциэр гэр бүл төлөвлөлтийг хосууд хэзээ хэдэн хүүхэдтэй болох, эхийг жирэмснээс сэргийлэхэд эм хэрэгслээр хангагдах эрх зэргийг улс орон бүр шийдвэрлэнэ гэдэгт санал нэгдэж гарын үсэг зурсан байдаг аж. Эм хэрэгсэл байхгүй бол хосууд гэр бүл төлөвлөлтийг шийдэхэд төвөгтэй байдаг тул тогтвортой хангамж маш чухал. Монгол улсын аль ч өнцөгт, өрхийн сумын багийн эм хэрэгсэл байхгүй бол хосууд бүлээ төлөвлөх эрхээ эдэлж чадахгүй. Тиймээс эм хэрэгслийг тогтвортой хангах асуудалд ач холбогдол өгч 2008-2013 онд үндэсний старатеги хэрэгжүүлсэн. Одоо уг төслийг үргэлжлүүлэхээр дахин боловсруулж байгаа ажээ.

Манай улсын гэр бүлийн хосууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хангаллтай байдаг ч гэр бүл төлөвлөлтөд чиглэсэн эм хэрэгсэлийг тал хувь нь л хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. ЭМЯ-наас эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхиийн тулд Эрүүл мэндийн даатгалаар жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэл авах эрхийг оруулсан байна. Даатгалаар тодорхой хувиар нийлүүлэгддэг хэдий ч ард түмэнд тодорхой ойлголт байдаггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх нь илүү үр дүнтэй хэмээн үзэж сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.

Түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд 34 эхийн эндэгдэл гарсан ба үүнээс 5 нь захаас буюу гар дээрээс ямар ч баталгаагүй үр зүлбуулах эм худалдан авснаас үүдэлтэй гэнэ. Уг эмийг эмчийн хяналтгүй, эмийн доз хэмжээнд тохируулаагүйгээс болж амиа алдсан баримт байна. Энэ асуудлаар ялангуяа оюутан залуус, өсвөр насныханд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл өгч, мэдлэг боловсрол олгох, эрүүл мэндийн эсрэг зохисгүй арга хэрэглэхээс зайсхийхэд хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.

Хүмүүс нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хүний амь насны асуудал яригдахад тоонд илүү анхаарлаа хандуулж, хэдэн хүн өвчилсөн, амиа алдсан гэдэгт анхаардаг. Харин бид уг асуудал юунаас болж гарсан юм. Иргэдэд зөв мэдээллийг яаж хүргэх юм. Яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэв.

Мөн энэ удаагийн сургалтаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын тухай, эмийн зохистой хэрэглээний талаар цогц мэдээлэл өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8825
0 эможи
keyboard_arrow_up