“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

2014 оны 9 сарын 15

2014 оны 09 дүгээр сарын 12-ны баасан гарагт “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн ээлжит цахим хурал боллоо. Энэ удаагийн цахим хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, НЭМҮТ-ийн дэд дарга Д.Отгонжаргал болон НЭМГ, амаржих газрын удирдлагууд оролцлоо.

 

Энэ удаагийн цахим хурлыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явуулж, цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн зарим ажлаас дурьдвал,Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У-тай уузалт хийсэн. 2015 оны 6-р сард Монгол улсад архины хяналтын НҮБ-ын конвенцийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах талаар санал солилцсоныг дуулгалаа. Уулзалтад ДЭМБ-аас хоёр асуудлаар тусламж авах хүсэлт тавьсан. Үүнд:

1. Сэтгэц, зан төрхийн эмч, мэргэжилтэн бэлтгэхэд ДЭМБ-аас мэргэжилтэн урьж, эмч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;

2. Эбола вирусийн тархалттай холбоотойгоор Монгол улсад мал, амьтнаас дамжин халдах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан био аюулгүй байдлын тандалтын тогтолцоо, нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болголоо.

Мөн Эрүүл мэндийн сайд Монгол улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандр Кубаровичийг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн 4 чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. Үүнд:

1. Монгол эмч, эм зүйч нарыг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх

2. Талууд хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчний тархалтыг судлан тогтоох, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, бэлэн байдлыг хангах, байгалийн голомтын эрсдэлийн идэвхтэй тандалтыг гүйцэтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тандалтын мэдээллийг шуурхай солилцох механизмыг бий болгох

3. Талууд эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлэх, түүнчлэн эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох

4. Оношлогоо, эмчилгээний стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зэрэг асуудал багтаж байна.

 Мөн ЭМЯ, ДЭМБ хамтран БЗДХ болон төрөлхийн тэмбүүгийн асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан. НҮБ-ын ХАС, АШУҮИС-тай хамтран Австралийн Сиднейн их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн төлөөлөгчдийг урьж, төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Шинэ болон дахин сэргэж байгаа халдвартай тэмцэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор “Лабораторийн био аюулгүй ажиллагаа, шинэ сэргэж буй халдварын хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулагдсан.

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирдах бүрэлдэхүүний штабын хурлыг 2 удаа зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг авч хэлэлцсэн.

Гемодиализийн аппаратад нэмэлтээр орох өвчтөнүүдийн асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан зохицуулалт хийсэн. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн болон БОЭТ, нэгдсэн эмнэлгүүд тушаалаар хуваарилагдсан өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийг анхаарууллаа.

Өнөөдөр ЭМЯ-н дээр “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалт явагдаж байна.

Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг танилцууллаа.Үүний дараа эрүүл мэндийн энэ оны эхний 8 сарын үзүүлэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд захирал У.Цэвэгмид танилцуулж, төрөлт нэмэгдэж, эхийн эндэгдэл буурсан эерэг дүн гарсаныг онцоллоо. Мөн нярайн эндэгдэлд дүн шинжилгээ хийх аргачлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эмийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Соёлгэрэл өглөө. 

3-рт “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хийж байгаа ажил, цаашдын төлөвлөгөөт үйл ажиллагааны талаар НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Ээлжит цахим хурал амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8665
0 эможи
keyboard_arrow_up