“Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент“ нэртэй зөвлөлдөх уулзалт болж байна

2014 оны 9 сарын 12

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд "Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент" нэртэй зөвлөлдөх уулзалт есөн цагаас эхэллээ.

 

Тус зөвлөлдөх уулзалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд Д.Амарсанаа, ЭМЯ Д.Нарангэрэл, ДЭМБ-ын төлөөлөгч Со Ниует У, ДЭМБ-ын төлөөлөгч Ийнг Ру Ло болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн бүсийн гепатитын өвчлөлийг хариуцсан багийнхан, АНУ-ын өвчний хяналтын төвийнхөн, Бүсийн гепатит хариуцсан мэргэжилтэн, ХӨСҮТ, улсын нэг, хоёр дугаар эмнэлэг болон бусад хүмүүс оролцлоо. Тус зөвлөлдөх уулзалт нь Ази номхон далайн бүсэд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм байна. Тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаар Гепатит өвчнийг тандах, түүний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцах, мөн туршлагаа хуваалцах зэрэг олон давуу талуудтайг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа онцолж байлаа. Ази Номхон далайн бүсийн стратеги ирэх 2016 онд боловсруулагдах гэж байгаа бөгөөд энэ бүсийн стратегийг боловсруулахын тулд өвчлөл өндөр байгаа орнуудад тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Манай орны хувьд хүн ам бага ч гэсэн хүн ам ихтэй орнуудын тоонд шилжүүлвэл өвчлөлийн тоо их өндөр гардаг юм байна. Манай орны гепатитын стратеги бодлого ирэх онд дуусах бөгөөд 2016 онд гарах бүсийн стратегитай хослуулахыг албаныхан хичээж ажиллаж байгаа юм байна. Иргэн та гепатит В, С-ээс урьдчилан сэргийлэхийн тулд цус, цусан бүтээгдэхүүнд скрининг хий, аюулгүй тарилга эмчилгээг  хийлгэх, Гепатит В-гийн эсрэг вакцинаар дархлаажуулах, халдвар авсан хүмүүст халдвар дамжуулах эрсдэлт зан үйлийг бууруулах зөвөлгөө өгөх гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй юм байна. Тус уулзалт зөвөлгөөн 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8605
0 эможи
keyboard_arrow_up