Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 12

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлсэн талаар танд хүргэж байна.  /2014.09.08- 2014.09.12/

 

Ж.Амарсанаа: Элэгний вирусээ устгая гэхээр гурван жил хүлээ гэдэг салбарын яам гэж байх уу

Манай Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг. Үүнийг үндэс болгоод бас хойшлуулаад байгаа. Уг нь би Эмийн хэлтсийнхэндээ наад заалтаа эргэж хараарай, Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг шүү гэж хэлээд л байгаа. Зайлшгүй шаардлагатай үед гурван жил гэдэг энэ заалтыг хүлээхгүй байх нь зөв шүү гээд хэлсэн. Жишээлбэл, хорт хавдрын маш сайн эм гарчихаад байхад бид энэ журмаа дагана аа гээд гурван жил хүлээгээд байх уу. Хавдартай хүмүүсээ харсаар байж алдсаар суух уу. Ийм л байр сууриас энэ журмыг өөрчлөөрэй гэж хэлсэн. Өдий болтол өөрчлөөгүй л байна. Заримдаа ч манай яам юуны төлөө ажилладаг юм бэ гэж гайхдаг ш дээ. Үнэндээ ингэж бодохоор маш их бухимддаг. Монголчуудын нэг номерын өвчлөл элэгнийх болчихоод байхад, нөгөө талд элэгний сайн эм гарчихсан байхад гурван жил хүлээж бай, журмаа барина гээд явж байдаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй яамны хувьд хэр зохистой вэ. Энэ яамны тогоон дотор байгаа би хүртэл ингэж бухимдах явдал олон гарах юм байна шүү дээ. / Үндэсний шуудан 2014.09.08 170/2106/

Нийслэлийн эрүүл мэндийн газар: Оюутнууд дур мэдэж эм ууснаас эмнэлэгт хандах хэрэгтэй

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд аймаг дүүргийн эрүүл мэндийн газар уг аяныг зохион байгуулж, оюутнуудад хүрч ажиллах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй оруулж байгаа. "Оюутан залуулт ээлтэй клиник" нээх, "Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг оюутан залуусын дунд өрнүүлж, сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг үйл ажиллагааг мөн зохион байгуулж байна.

Оюутнуудын эрүүл мэндийг дэмжихийн тулд салбар байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ялангуяа эрүүл мэндийн салбар, иргэний бүртгэлийн байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран оюутны эрүүл мэндийн төлөө хэрхэн ажиллах вэ гэдэгт энэхүү аяны зорилго оршиж байна. Мөн залуучуудыг аль болох эрүүл байлгах, тэднийг эрүүл зан үйлд төлөвшүүлэхэд чиглэж мэдээлэл сургалт сурталчилгааны чиглэлээр оюутны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. /Үндэсний шуудан 2014.09.10 172/2108 /

Дэлхийн дархлаа судлаачдын холбооны гишүүн, биологийн болон хавдар судлалын ухааны доктор, АНУ-ын ‘’ Иммунитор’’ Монгол дахь ‘’ Экомед ’’ компаний ерөнхийлөгч Б.Алдар: Элэгний SV-1 эмийг дэлхийн долоон улсад хэрэглэж байна

SV-1 эмийг 2002 онд гаргаж авсан. Тэр үед би Тайландад байсан юм. Бид Тайланд, Өмнөд Африк, Украйн, Монголд судалгаа хийсэн. Тэр судалгаанууд одоо ч гэсэн үргэлжилж байна. Бидний гаргасан бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 200-аад хүнд үр дүн гарсан. Эдгээр 200-аад хүмүүст SV-1 бүтээгдэхүүнээ хэрэглүүлэхэд тэдний 85 хувийнх нь элэгний үйл ажиллагаа сайжирсан гэсэн үр дүн гарсан. Бусад оронд хийсэн судалгааны дүн мөн адил гарсан. Манай эмийг өвчтөнүүд эмчилгээндээ хэрэглэж байгаа. Гэхдээ бид одоо ч гэсэн эм бэлдмэлээ Тайландаас авчирсан хэвээр байгаа. Тэнд үйлдвэр нь байгаа болохоор зөөвөрлөхөөс өөр аргагүй байна. Энэ эмийг одоохондоо дэлхийн долоон оронд хэрэглэж байгаа. /Монголын үнэн 2014.09.11 173 /22685/

 

Эрүүл элэг үндэсний хөтөлбөрийн дарга Д.Наранбаатар "Монголд элэгний С вирусыг устгах боломжтой"

Моод Монголоос эхэлдэг болж байгаа. Софосбувир эмийг 2013 оны 12 сарын зургаанд Америкийн Хүнс эмийн агентлагаас хүлээн зөвшөөрсөн. Европын холбооны Эмийн агентлаг энэ оны нэг сард худалдах сурталчилах зөвшөөрлийг өгсөн. Шинэ эм хямд үнээр орж ирэхээр "Өө энэ худлаа юм болох гээд байна, туршилт хийх гээд байна" гэсэн хандлага бий. Энэ тийм биш ээ. Дэлхийн шинжлэх ухааны ололтыг бид хамгийн түрүүнд авч хэрэглэхээр зорьж байна. Манайх цөөхөн хүн амтай, сонирхолтой орон. Энэ давуу талаа түшиглээд шинжлэх ухааны ололтыг хямд үнээр оруулж ирээд үр дүнг нь богино хугацаанд харах боломж байна. ДЭМБ-аас хэрэглэ гээд зарлачихсан энэ эмийг хугацаа алдахгүй нэвтрүүлээд ард түмнээ эрүүл болгож эмчилж авах нь хамгийн чухал байна. / Өдрийн сонин 2014.09.09 215/4855/

Сэтгүүлч Р.Саруул: "Фенобарбитал" эмийг худалдаалах эрх нь зөвхөн "Монос" группт байдаг

Харин эх сурвалжуудын  мэдээлж буйгаар зарим нэг тусгай жороор олгогддог эмийг зөвхөн “Монос” групп л худалдаалах эрхийг нь авчихсан байдаг гэнэ.Тус группын   хувьд  эмийн болон гоо сайхны худалдаа эрхлэхээс гадна эрүүл мэндийн салбарт   боловсон  хүчин бэлтгэх, эм үйлдвэрлэдэг гэдгээрээ Монголын топ таван том аж ахуйн нэгд зүй  ёсоор  багтдаг.  

Гэтэл өнөөх том группын үнэн нүүр царай 16 нярайг хордуулснаар илчлэгдсэн нь өнөөдрийн бодит үнэн. Хаа хаанаа л хариуцлага ярих ёстой. Гэтэл 16 хүүхдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж улс орон  хэсэг хугацаанд олныг айдаст авахуулсан  байхад  яагаад “Монос” группын энэ­хүү ноцтой асуудлыг ингэж нам дарах болов оо гэдэгт хэргийн гол учир оршиж буй юм.

Өөрөөр  хэлбэл эмийн хордлогод орсон нярай хүүхдүүдийн  бие илааршиж байгаа ч хожим нь энэ эмний нөлөө  тэдний сэтгэцэд  гаж нөлөө үзүүлэх вий гэсэн  болгоомжлол эцэг эхчүүдийн дунд байсаар байна. Учир нь “Фенобарбитал” эм нь сэтгэцэд  маш хүчтэй нөлөөлдөг  гэдгийг олон эмч нар хэлж байсан.

Тиймээс эмэнд хордсон хүүхдүүдийн төлөө Л.Эрдэнэчимэг гишүүн улстөрчийнхөө хувьд хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой хүний  нэг.  / Өглөөний сонин 2014.09.10 151/1990/

Сэтгүүлч Р.Саруул: Түлэнхийн төвийн газраас хумсалсан эмч нараас эзэмшлийг нь эргүүлэн авъя

Түүх сөхвөл Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 м2 талбайн зөвшөөрөлтэй байжээ. Гэтэл одоо дөнгөж 7339 м2 талбайтай үлдсэн байна. Өөрөөр хэлбэл шунахай сэтгэлтүүд 9000 м2 газрыг өөрсдийн хувийн эмнэлгээ барьж, бизнесээ цэцэглүүлэх зорилгоор авчихсан гэсэн үг.

Хамгийн гол нь 9000 м2 газрын зөвшөөрлийг Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байх үедээ 0234763 тоот гэрчилгээгээр олгосон байна.

Үүнээс харахад хотын төвд байрлах “А” зэрэглэлийн их хэмжээний газрыг хэн нэгэнд олгох болон нөгөө нь өөрийн өмчлөлд авахын тулд багагүй хэмжээний авлигын асуудал үүсгэсэн байх гэдэг хар төрүүлж, олны сонирхлыг татаж байна. Тэд үүнтэй холбоотой нууцыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жилийн хугацаатай түр олгосон хэмээн төрд молиго үмхүүлсэн байдаг юм. /Өглөөний сонин  2014.09.09 150/1989/

Сэтгүүлч С.Юмсүрэн: Н.Удвал сайд аа, түлэнхийн төвийнхнийг ад шоо үзсээр байх уу

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн харьяа Түлэнхийн төв орогнох газаргүй болжээ гэх мэдээллийн дагуу бид Түлэнхийн төвийг зорилоо. “Мөнгөн гүүр” эмнэлэг хувийнх учир өөрийн байрандаа бусад жижиг эмнэлгүүдийг түрээсээр ажиллуулдаг байна. Харин Монголдоо ганц гэх тодотголтой Түлэнхийн төв тус эмнэлгийн II, III давхарт үйл ажиллагаа явуулдаг. Нүүр, гар, хөл, бие нь түлэгдсэн бүх л хүн энд ирдэг. Биднийг очих үеэр тэдний цуваа ч тасрахгүй байлаа. Тэдгээрийн дунд халуун савтай хоол цай, хувцас барьсан хүмүүс ч байсан юм. Тэд боолт хийдэг өрөөний үүдийг сахиж зогсоно. Тэдэнд суух сандал ч байсангүй. Заримдаа бүр зогсох ч газар олдохгүй шатан дээр хүлээж байгаа дүр зураг харагдлаа. Учир нь Түлэнхийн төвийн үйлчлэгч “Энд зогсч болохгүй. Цаашаа гараад хаалганы гадаа зогс. Улавч өмс” гэх зэрэг шаардлага тавьж байлаа. Арга ч үгүй юм. Хүлээлгийн болон уулзалтын өрөө байхгүй. Энэ байтугай өвчтөнөө хэвтүүлэх ч өрөөгүй учир зарим нь эмнэлгийн хонгилд хэвтэж байсан юм. Ийм байхад “Хүлээлгийн өрөө байхгүй юм уу” гэж гомдоллох эрх өвчтөний ар гэрийнхэнд байхгүй бололтой. “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууны үг санаанд орж байлаа. “Өөрийн гэсэн байртай байсан бол яалаа гэж бусдын байранд адлагдаж суух билээ” гэж эмч, сувилагчид нь гомдлын үгээ хэлж байв. Учир нь Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаад жил гаруй болж байна. Ийн хувийн эмнэлэгт түрээс төлөн толгой хоргодохоос өмнө ГССҮТ-д байрлаж иргэдэд тусламж үзүүлж байсан. Гэтэл тус төв өөрсдийн ачааллаа дийлэхгүй учир Түлэнхийн төвийг байрнаасаа гаргасан. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас Түлэнхийн төвийн барилгыг стандартын шаардлага хангахгүй хуучирч, элэгдсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гаргасан. Ийм учраас тэд нэгээс нөгөөд шилжин гурваас дөрвөн удаа нүүдэл суудал хийн толгой хоргодох болсон нь энэ юм. Гэтэл тэд дахиад л “Мөнгөн гүүр” эмнэлгээс нүүх болжээ. Тэд одоо хаашаа нүүх вэ. - See more at: http://www.unen.mn/content/39449.shtml?alias=unen#sthash.9dJiyYCc.dpuf

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн харьяа Түлэнхийн төв орогнох газаргүй болжээ гэх мэдээллийн дагуу бид Түлэнхийн төвийг зорилоо. “Мөнгөн гүүр” эмнэлэг хувийнх учир өөрийн байрандаа бусад жижиг эмнэлгүүдийг түрээсээр ажиллуулдаг байна. Харин Монголдоо ганц гэх тодотголтой Түлэнхийн төв тус эмнэлгийн II, III давхарт үйл ажиллагаа явуулдаг. Нүүр, гар, хөл, бие нь түлэгдсэн бүх л хүн энд ирдэг. Биднийг очих үеэр тэдний цуваа ч тасрахгүй байлаа. Тэдгээрийн дунд халуун савтай хоол цай, хувцас барьсан хүмүүс ч байсан юм. Тэд боолт хийдэг өрөөний үүдийг сахиж зогсоно. Тэдэнд суух сандал ч байсангүй. Заримдаа бүр зогсох ч газар олдохгүй шатан дээр хүлээж байгаа дүр зураг харагдлаа. Учир нь Түлэнхийн төвийн үйлчлэгч “Энд зогсч болохгүй. Цаашаа гараад хаалганы гадаа зогс. Улавч өмс” гэх зэрэг шаардлага тавьж байлаа. Арга ч үгүй юм. Хүлээлгийн болон уулзалтын өрөө байхгүй. Энэ байтугай өвчтөнөө хэвтүүлэх ч өрөөгүй учир зарим нь эмнэлгийн хонгилд хэвтэж байсан юм. Ийм байхад “Хүлээлгийн өрөө байхгүй юм уу” гэж гомдоллох эрх өвчтөний ар гэрийнхэнд байхгүй бололтой. “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууны үг санаанд орж байлаа. “Өөрийн гэсэн байртай байсан бол яалаа гэж бусдын байранд адлагдаж суух билээ” гэж эмч, сувилагчид нь гомдлын үгээ хэлж байв. Учир нь Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаад жил гаруй болж байна. Ийн хувийн эмнэлэгт түрээс төлөн толгой хоргодохоос өмнө ГССҮТ-д байрлаж иргэдэд тусламж үзүүлж байсан. Гэтэл тус төв өөрсдийн ачааллаа дийлэхгүй учир Түлэнхийн төвийг байрнаасаа гаргасан. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас Түлэнхийн төвийн барилгыг стандартын шаардлага хангахгүй хуучирч, элэгдсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гаргасан. Ийм учраас тэд нэгээс нөгөөд шилжин гурваас дөрвөн удаа нүүдэл суудал хийн толгой хоргодох болсон нь энэ юм. Гэтэл тэд дахиад л “Мөнгөн гүүр” эмнэлгээс нүүх болжээ. Тэд одоо хаашаа нүүх вэ. / Монголын үнэн 2014.09.09 171/22683/

 

 

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн харьяа Түлэнхийн төв орогнох газаргүй болжээ гэх мэдээллийн дагуу бид Түлэнхийн төвийг зорилоо. “Мөнгөн гүүр” эмнэлэг хувийнх учир өөрийн байрандаа бусад жижиг эмнэлгүүдийг түрээсээр ажиллуулдаг байна. Харин Монголдоо ганц гэх тодотголтой Түлэнхийн төв тус эмнэлгийн II, III давхарт үйл ажиллагаа явуулдаг. Нүүр, гар, хөл, бие нь түлэгдсэн бүх л хүн энд ирдэг. Биднийг очих үеэр тэдний цуваа ч тасрахгүй байлаа. Тэдгээрийн дунд халуун савтай хоол цай, хувцас барьсан хүмүүс ч байсан юм. Тэд боолт хийдэг өрөөний үүдийг сахиж зогсоно. Тэдэнд суух сандал ч байсангүй. Заримдаа бүр зогсох ч газар олдохгүй шатан дээр хүлээж байгаа дүр зураг харагдлаа. Учир нь Түлэнхийн төвийн үйлчлэгч “Энд зогсч болохгүй. Цаашаа гараад хаалганы гадаа зогс. Улавч өмс” гэх зэрэг шаардлага тавьж байлаа. Арга ч үгүй юм. Хүлээлгийн болон уулзалтын өрөө байхгүй. Энэ байтугай өвчтөнөө хэвтүүлэх ч өрөөгүй учир зарим нь эмнэлгийн хонгилд хэвтэж байсан юм. Ийм байхад “Хүлээлгийн өрөө байхгүй юм уу” гэж гомдоллох эрх өвчтөний ар гэрийнхэнд байхгүй бололтой. “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууны үг санаанд орж байлаа. “Өөрийн гэсэн байртай байсан бол яалаа гэж бусдын байранд адлагдаж суух билээ” гэж эмч, сувилагчид нь гомдлын үгээ хэлж байв. Учир нь Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаад жил гаруй болж байна. Ийн хувийн эмнэлэгт түрээс төлөн толгой хоргодохоос өмнө ГССҮТ-д байрлаж иргэдэд тусламж үзүүлж байсан. Гэтэл тус төв өөрсдийн ачааллаа дийлэхгүй учир Түлэнхийн төвийг байрнаасаа гаргасан. Хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас Түлэнхийн төвийн барилгыг стандартын шаардлага хангахгүй хуучирч, элэгдсэн тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн акт гаргасан. Ийм учраас тэд нэгээс нөгөөд шилжин гурваас дөрвөн удаа нүүдэл суудал хийн толгой хоргодох болсон нь энэ юм. Гэтэл тэд дахиад л “Мөнгөн гүүр” эмнэлгээс нүүх болжээ. Тэд одоо хаашаа нүүх вэ. - See more at: http://www.unen.mn/content/39449.shtml?alias=unen#sthash.9dJiyYCc.dpuf

 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8599
0 эможи
keyboard_arrow_up