СБД-ийн 12 дугаар хороонд “Эрүүл мэндийн довтолгоо”-ны нээлт боллоо

2014 оны 9 сарын 09

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлийн тархалт ихсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, хүн амын эрүүл аж төрөх дадлыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Конвер” Өрхийн эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг Анагаах ухааны “Энэрэл” дээд сургууль, 12-р хорооны захиргаатай хамтран өнгөрсөн баасан гарагт хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд “Энэрэл” анагаах ухааны дээд сургуулийн захирал Д.Дорж, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа, СБД-ийн 12-р хорооны Засаг дарга Ц.Долгормаа, “Конвер” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Мөнхжаргал болон “Энэрэл” анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд, өрхийн эмнэлгийн хамт олон болон тус хорооны иргэд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ЭМХТ-ийн дэд захирал, Эрүүл мэндийн довтолгоог зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч АУ-ны доктор У.Цэвэгмид “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах болсон үндэслэл, зорилго, чиглэл, үйл ажиллагааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.

Мөн “Энэрэл” анагаах ухааны дээд сургуулийн 500 оюутанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн довтолгоог зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ч.Батнасан “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг иргэдэд, хэрхэн сурталчлах талаар дэлгэрэнгүй зааварчилга өглөө. Эдгээр оюутнууд тус хорооны 2100 өрхөд гарын авлагыг тарааж, иргэд өөрийнхөө аж төрөх хэв маягаа өөрчилж, эрүүл зан үйлийг эзэмшихдээ тус гарын авлагыг хэрхэн хэрэглэж эрүүл амьдрах талаар сурталчилгаа хийсэн.

Цаашдаа тус сургуулийн оюутнууд эдгээр өрхүүдийг шифлэн авч эрүүл мэндийнхээ төлөө хамтран ажиллахаар “Конвер” Өрхийн эрүүл мэндийн төвтэй тохиролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8373
0 эможи
keyboard_arrow_up