Эрүүл мэндийн сайд теле уулзалт хийв

2014 оны 9 сарын 07

Эрүүл мэндийн сайд теле хуралд оролцож буй нийт аймаг, дүүргийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн ажлууд болон өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг танилцуулав.

 “Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдөр уг аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо. Оюутнуудад зориулсан долоон эрүүл мэндийн төвийг шинээр байгуулахаар болсон, оюутнуудын дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг өрнүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэх, оюутнуудын НҮЭМ-ийн тулгамдсан асуудал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, хорт зуршлын хэрэглээний эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийгмийн харилцааны суваг facebook, twitter хуудсаар болон оюутны байр, сургуулиудад очиж хүргэх зэрэг олон ажил төлөвлөснийг сонордуулаад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ч энэ аянд идэвхтэй оролцохыг хүслээ.Мөн “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны 2014-2016 оны төлөвлөгөөг гаргасан. Зөвлөлийн гишүүдийн саналыг бичгээр авч байгаа бөгөөд тун удахгүй гарсан шийдвэрийг бүх эмнэлгийн удирдлагуудад хүргүүлэхээ хэллээ.Түүнчлэн “Эрүүл мэндийн довтолгоо” аяныг сурталчлах хүрээнд ирэх долоо хоногоос 3 телевизээр "Заавал хэвшүүлэх 21 дадал"-ыг иргэдийн дунд хэвшүүлэх зорилготой нэвтрүүлэг гарч эхлэнэ. “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг орон нутагт айл өрхийн тоогоор тараах ажил амжилттай явагдаж байгааг сайшаагаад хурлын үеэр эмнэлгүүдэд тараах гарын авлагыг хүрэлцэн ирсэн удирдлагуудад нь хүлээлгэн өглөө.Хурлын үеэр “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгооний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэд дарга У.Цэвэгмид мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эрүүл мэндийн яаманд хандан иргэдээс ирүүлж байгаа гомдолоос харахад эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн алдаатай холбоотой гомдол их ирж байгааг сануулаад, цаашид ажилдаа хариуцлагатай хандахыг захижээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8295
0 эможи
keyboard_arrow_up