Бөөрний архаг дутагдалтай өвчтөний гемодиализийн аппаратаар эмчлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ

2014 оны 9 сарын 05

Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэж байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэн,

 

хувь хүнд хүндээр тусч байгаа бөгөөд цаашид эмчлүүлэх боломжгүй болоод байгаа хэсэг өвчтөнүүд болон тэдгээрийн ар гэрийн хүмүүс өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хандлаа. 

Дээрх иргэдтэй Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал уулзаж, өнөөгийн бодит байдлын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тухайлбал, гемодиализийн аппарат нэн шаардлагатай байгаа эмнэлгүүдэд одоогоор 30 ширхэгийг суурилуулж байна. Тодруулбал, Улсын нэг болон хоёрдугаар төв эмнэлэгт тус бүр дөрвийг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд тус бүр хоёрыг, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нэгийг хуваарилсан. Дээрх аппаратуудыг тун удахгүй ашиглалтад оруулснаар бөөрний архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээ хийлгэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Тэрээр мөн 2015 оны төсвийн саналд гемодиализийн аппарат худалдан авахад 4 тэрбум төгрөгийн санал хүргүүлснийг уламжлав.

 Гемодиализийн эмчилгээг хийлгэх шаардлагатай байгаа дээрх 31 иргэний эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэхээр тэдний оршин суугаа газар, эмнэлгийн ачааллыг харгалзан уг тусламж, үйлчилгээ авах хуваарийг гаргаснаа дуулгалаа. Салбарын яам өөрсдийн нөөц, боломжоо ашиглан иргэдийн тавьсан асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8207
0 эможи
keyboard_arrow_up