“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяныг зохион байгууллаа
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг мэдрэл, нүд, шүд, элэг цөс, дуран, рентген, ерөнхий мэс засал, зүрх судас, дотор, уушиг, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, ЭХО, лабораторийн шинжилгээ зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллагсдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Уг үзлэгт нийт 16347 эмнэлгийн ажиллагсад хамрагдав.
Аяны хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатит В-гийн дархлаажуулалтад хамруулах өдрийг зохион байгуулж нийт ажиллагсдаас В гепатит вирус илрээгүй 5912 ажиллагсдыг вакцинд хамруулсан байна.
Эрүүл мэндийн салбарын ажиллагсдаас вирусын маркер тодорхойлох шинжилгээнд 1809 хүн хамрагдаж, дараах өвчлөл илэрчээ.
Үүнээс: 1. В,С,Д вирус илэрсэн -53,
2. В вирус илэрсэн - 402,
3. С вирус илэрсэн - 232,
4. В,С вирус илэрсэн - 54,
5. В,Д вирус илэрсэн - 1,
6. Хеликобактерийн идэвхжил өндөр 61 ажиллагсад байгаа нь анхаарал татаж байна. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч, эмчилгээ хийж эхэлжээ.
Аяны хүрээнд зарим аймгуудад БНСУ-ын Бунданг Жесеанг эмнэлэг, Герман улсын хил хязгааргүй шүдний эмч нарын амны эрүүл мэндийн үзлэгт 210, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, вирус маркер тодорхойлох, 4Д ЭХО оношилгоонд 500 гаруй эмч, ажилчдыг хамруулсны 80-90 хувьд дотор, мэдрэл, зүрх судас, эмэгтэйчүүдийн архаг өвчин илэрсэн байна. Мөн цус, биохими, сахар, хеликобактерийн шинжилгээ, ЭХО оношилгоог 900 гаруй ажилтанд хийсэн ажээ.
Лавлагаа төвүүд салбарын мэргэжилтэнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх Эрүүл мэндийн сайдын 2010 оны 224 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж, 6 төрлийн төлбөргүй болон 50 хувийн хөнгөлөлттэй шинжилгээ, төлбөргүй эмчилгээ, үзлэгийн карт нээж эмчилгээнд хамруулсан байна. Мөн сувилалд хөнгөлөлттэй сувилах, дээд шатны эмнэлэгт үзүүлэхэд хөнгөлт үзүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн ажиллагсдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж урамшууллаа.
Эрүүл мэндийн салбарын 221 ажиллагсадыг хэвтүүлэн эмчилж, 12 ажилтанд хөдөлгөөн засал эмчилгээ, 356 эмч ажиллагсдад хоолойн санац хийж, зөв хооллолт, хүзүү нурууны дасгал зааж, сургасан байна.
Ажилчдыг дараалал харгалзахгүй хэвтэн эмчлүүлэх нөхцлөөр ханган дотор, мэдрэл, халдвартын тасаг бүр эмнэлгийн ажилчдыг хэвтүүлэн эмчлэх өрөөг ажилчдын өөрсдийн болон үйлдвэрчний хорооны хандиваар тохижуулжээ. Мөн эмнэлгийн ажиллагсдыг үзэх эмч томилон ажиллуулсан нь аяны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дөхөм болсон байна.