“Эрүүл хот, дүүрэг, сум, баг бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн удирдах зөвлөлийн хурал боллоо

2014 оны 9 сарын 03

Анхдугаар хуралдаанд тус хөтөлбөрийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Монголын эрүүл хотуудын холбооны тэргүүн А.Бүзмаа болон холбогдох яамдын төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайд хурлыг нээж үг хэлэхдээ, “Хотжилт нэмэгдэхийн хэрээр хөрс, ус, агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон бэрхшээлтэй асуудал тулгарч байна. Хотын төвлөрөлийг дагаад нийгмийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал маш хүндээр тусч байна. Хотжилттой холбоотойгоор Монгол улсад ямар асуудал тулгамдаж байна, энэ асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой талаар санал солилцож, хөтөлбөр гаргахаар та бүхэнтэй уулзаж байна. Энэхүү хөтөлбөрийг өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд ахалдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайд хариуцах боллоо. Холбогдох яам, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлийг байгуулаад байна. 2014-2016 онд Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох чиглэлээр ямар ажил хийх, аль яам юу хариуцаж ажиллах талаар хэлэлцэж, хөтөлбөр батлахаар хуралдаж байна” хэмээн онцлов.

Энэхүү хөтөлбөр нь 2011 онд батлагдсан бөгөөд иргэд, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралд оролцогчдод Дархан-Уул аймгийн “Эрүүл хот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өглөө. Дархан-Уул аймаг нь 2012 онд "Дэлхийн эрүүл хотын үйл явц хамгийн идэвхитэй өрнөж буй хот", 2013 онд Дэлхийн эрүүл хотуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн болж, Дэлхийн эрүүл хотуудын холбооны “Дэд бүтэц сайтай, эрүүл хот” өргөмжлөл хүртсэн. Тус аймгийн хөгжлийн жишээг бусад аймгуудад сурталчлах нь зүйтэй гэдэг дээр хуралд оролцогчид санал нэгдэж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8111
0 эможи
keyboard_arrow_up