Б.Саруул:Гепатит С вирусын тархалт эмэгтэйчүүдийн өвчлөл 1,8 дахин өндөр байна
Гепатит С вирус өвчний тархалт ямар байгаа болон уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Саруултай ярилцлаа.
Өдрийн мэнд хүргэе. Гепатит С вирус гэж яг юу вэ? Дэлхий дахинд болон Монгол улсын хэмжээнд өвчний тархалт ямар түвшинд байна вэ?
Энэ өвчнийг элэгний архаг өвчлөл, эмгэг, хатуурал гэж ойлгож болно. Гепатит С вирусын хавдрын түвшин жилээс жилд нэмэгдэж, вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх, архаг гепатит болон вирус тээгчдийг эмчлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Дэлхий дахинд 185 сая гаруй хүн архаг С вирусын халдвартай ба дэлхийн хүн амын 2-3% нь халдвартай байдаг нь тогтоогдоод байна. Жил бүр 4 сая орчим хүн халдварыг шинээр авч, 350.000 орчим хүн уг вирустэй холбоотой элэгний эмгэгийн улмаас нас барж байна.
Монгол улсад архаг С вирусын халдварыг яг одоогоор нарийн тодорхой тогтоогоогүй боловч олон эрдэмтэн, судлаачид янз бүрийн зорилгоор өөр өөрийн судалгааг хийсэн байдаг. Жишээлбэл хамгийн сүүлд 2013 онд Д.Бэхболд нарын хийсэн “Нэг агшны ийлдэс судлалын шинжилгээ” бүхий судалгаа нь халдвар тээгчдийн тоог тооцоолох оролдлого хийсэн байна.
Уг судалгаагаар 20-с дээш насны тодорхой бүлэг дэхь судалгааны хүн амын дундах тархалтын түвшинг 70% нь архаг вирус тээгч гэсэн таамаглалд тулгуурлан 98000 хүн архаг вирусын халдвартай гэсэн тооцоо гарсан байгаа.
Энэ гепатит С вирус буюу элэгний архаг өвчлөл нь голдуу хэдэн насны хүмүүст хэрхэн халдварлаж байна вэ? Өвчин туссан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Манай улсад 20-с дээш насны хүмүүст энэ гепатит С вирусын халдвар халдварлах нь элбэг байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн өвчлөл 1,8 дахин өндөр байна. Энэхүү С вирус өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлагдаж элэгний үрэвсэл үүсгэх ба дамжих хэд хэдэн зам байдаг.
Үүнд:
1. Цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, мэс ажилбар бусад процедур хийлгэсэн хүмүүс эрсдэлт хүн амын бүлэг болох юм. Одоо цагт бол донор цус болон цуснаас бэлтгэсэн бүтээгдэхүүнийг маш сайн шинжилж халдвартай хүнээс бэлтгэсэн байж болзошгүй тул нарийвчлан авдаг болсон.
2. Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид өндөр эрсдэл бүлэгт ордог. Тэд нэг зүүгээр олон хүн дамжуулан хатгахдаг нь халдвар тараах өндөр эрсдэлтэй бөгөөд энэ нь хар тамхичдын дунд элбэг байдаг. Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн дунд гепатит С вирусын халдварын тархалт дунджаар 67% байна гэсэн судалгаа бий.
3. Эмч эмнэлгийн ажилчдын ялангуяа мэс заслын шүдний зэрэг гараар өвчтөний цустай харьцдаг эмч эмнэлгийн ажилчдад халдварын хувь их байдаг.
4.Гэр бүл доторх үнэнч харьцаанд вирусийн идэвхжил бага тохиолдолд халдварлагдах нь тун ховор харин бэлгийн замбараагүй амьдралтай биеэ үнэлэгчид болон гомо сексчид нарын дунд халдвар өндөр хувьтай байдаг. Хэрэв ХДХВ-ийн халдвар хавсраагүй бол гепатит С вирусын бэлгийн замаар дамжин халдварлах магадлал маш бага. Халдвар тээгчтэй амьдралынхаа туршид хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хүмүүсийн 1-4 % халдвар авдаг хэмээн тогтоосон.
5.Гепатит С –ийн халдвартай ээжээс төрсөн хүүхдүүд нь бас нэг эрсдэл бүлэг болох ба халдварлах эрсдэл нь 4-8% байна. Харин эх ганц С вирүсийн халдвартай бус ДОХын хавсарсан халдвартай бол халдварлах эрсдэл нь 17-25% болж нэмэгдэнэ.
6.Бусад зам: Найдвартай бус гоо сайхны ажилбар ариутгаагүй зүү тариураар ямар нэг арьс нэвтэлсэн ажилбар хийгдсэн тохиолдолд халдвар авч болно. Шивээс, биеэ цоолж чимэг зүүдэг хүмүүс нь өндөр эрсдэлтэй байх ба шивээстэй хүмүүсийн дундах халдварын тархалтыг шивээс хийлгэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад эрсдэл нь 2,24 дахин өндөр байна.
ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 39000-42000 хүн үзүүлдэг ба 40% орчим нь архаг С вирусын халдвартай гэж бүртгэгдэж байна.
Хурц хэлбэрийн гепатит С вирусын үед огт өвдөж байгаагүй эрүүл хүн халдвар аваад хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин Архаг гепатик вирусын үед онцлох шинж тэмдэг илрэх нь ховор архаг өвчлөлийн үед бол өвчтөн бага зэрэг ядардаг гэж яридаг. Архаг үрэвсэл нь нь шинж тэмдэггүй удаан хугацаанд үргэлжилдэг ба архаг С вирусын халдвартай хүмүүсийн 80 % орчимд нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий.
Гепатит вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Халдвар авсан эсэхийг хэрхэн мэдэх ямар шинжилгээнд хамрагдаж өвчилсэн гэдгийг мэдэх боломжтой вэ?
Гепатит А вирусын маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Гепатит А вирусээс сэргийлэх хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буурдаг байна. Харин Гепатит С вирус нь эмэгтэйчүүдэд ихээр илрээд байгаа нь сүүлийн жилүүдэд мэс ажилбар ихээр хийлгэх янз бүрийн зөвшөөрөлгүй газар шивээс хийлгэх, үр хөндөлт хийлгэсэнтэй холбогдуулан 20-оос дээш насны эмэгтэйчүүдэд маань ихээр тохиолдох нь элбэг байна. Энэ өвчинтэй тэнцэх ДЭМБ болон манай ХӨСҮТ-аас гепатит С вирусын эсрэг нилээд цогц арга хэмжээг авдаг. 2010 оноос 2015 он хүртэл хэрэгжиж байгаа вирусын гепатит эсрэг тэнцэх стратеги төлөвлөгөө гэж байгаа. Энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу цаг тухайн бүрд ажил хийгдээд явж байна. Үүнтэй холбогдуулан мөн гепатит С вирус гадна гепатит А вирусны эзлэх хувь вакцинтай холбогдуулсан 60 гаруй хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Вирус В-ийн эсрэг вакцинийг төрсөн хүүхэд бүрт хийгдэж байна. Гепатит өвчнийг илрүүлэх хамгийн анхны үзлэг шинжилгээ бол цусны шинжилгээ юм. Анхан шатны бүх эмнэлэгт үзүүлж шинжлүүлэх боломжтой.
Ярилцсанд баярлалаа Танд ажлын өндөр амжилт хүсье.