Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн тархалтын судалгаа авах ажлын нээлт боллоо
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2013 оны 43 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын 2013 оны А/149 тоот захирамжаар тус тус батлагдсан удирдамж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу Хан-уул дүүргийн сонгогдсон 1, 3, 8, 11, 12-р хорооны хүн амын дунд сүрьеэгийн тархалтын судалгааг явуулах үйл ажиллагааны нээлтийг 2014 оны 08 сарын 28-ны өдрийн 1000 цагт тус дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан-өрх” болон 12 дугаар хорооны Био-асралт ӨЭМТ-үүдэд зэрэг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сан, ХӨСҮТ-ийн СТСА, ХУД-ийн ЗДТГ-ын НХХ, ЭМН-ийн төлөөллүүд, 1, 3, 8, 11, 12-р хорооны засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, Мөнхбадрах-өрх, Энх-титэм, Уясах, Амгалан-өрх, Био-асралт ӨЭМТ-үүдийн дарга нар, нийгмийн ажилтнууд, СДИ-үүд болон иргэдийн төлөөллүүд оролцлоо. Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл нээлтийн үйл ажиллагааны дараа 12-р хорооны Био-асралт ӨЭМТ-д зэрэг явагдаж буй судалгааны ажилтай танилцлаа.