Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа Хан-Уул дүүрэгт эхэллээ

2014 оны 8 сарын 28

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэ хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.
Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Засгийн Газар, ДОХ,Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сантай хамтран энэхүү судалгааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын нээлт 2014 оны 08 сарын 28-ний өдрийн 10:00 цагт Хан-уул дүүргийн 11-хорооны “Амгалан-өрх” Өрхийн эрүүл мэндийн төвд болно. Нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сан, ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ-ийн СТСА, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, СДИ болон иргэдийн төлөөлөл оролцоно.
 Сүрьеэгийн тархалтын судалгаанд Хан-уул  дүүргийн  1, 3, 8, 11, 12-р хорооны сонгогдсон хэсэг тус бүрээс 600, дүүргийн хэмжээнд ойролцоогоор 3000 орчим иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж, асуумж авна.
Цээжний рентген зураг, цэрний нян судлалын шинжилгээнд суурилан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлалыг хэрэглэж, хүн амын дундах уушгины сүрьеэ өвчний тархалтын түвшинг анх удаа тогтооно.
Судалгаанд оролцогч тус бүртэй сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж ярилцлага хийж, цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зургийн өөрчлөлтөд үндэслэн сүрьеэгийн сэжигтэй тохиолдолыг илрүүлж, цэрний сорьц авч, нян судлалын шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.
Судалгаагаар илэрсэн сүрьеэ өвчний тохиолдол бүрийг харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт эмчилгээ, хяналтанд үнэ төлбөргүй хамруулна.Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппарат ашиглан илрүүлгийг зохион байгуулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7842
0 эможи
keyboard_arrow_up