П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн зүгээс мэдэгдэл гаргалаа

2014 оны 8 сарын 20

Энэ сарын 9-ны өглөөний 07:45 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн уушигны тасагт нэгэн этгээд сувилагч бүсгүйн амь насанд халдахыг завдсан ноцтой хэрэг гарсан. Энэхүү хэргийг 29 настай иргэн Ж.Ганхүү гэгч үйлдсэн аж. Өс хонзонгийн сэдэлтээр үйлдсэн дээрх хэргийг БГД-ийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдийн дунд ташаа мэдээлэл гарч байгааг тус эмнэлэгийн зүгээс үгүйсгэж П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ҮЭХ-ны драг С.Туяа хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд: “2014 оны наймдугаар сарын 9-нд бямба гаригийн өглөө 07:45 цаг орчимд Уушиг судлалыг тасагт /өмнө нь 2014 оны тавдугаар сард/ эмчлэгдээд гарсан 29 настай Ж.Ганхүү гэдэг залуу гаднаас дайран орж ирж, дежурын сувилагч болон энгийн иргэний амь насанд ноцтойгоор халдан хутгалсан хэрэг гарсан.

Ж.Ганхүү нь Уушги судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа “Хэвтэрт байдаг ээжид маань тариа хийгээд өгөөч” хэмээн гуйхад нь сувилагч Д хүсэлтийн дагуу эмчийн бичсэн эмчилгээг 2-3 удаа хийж өгсөн байна. Дараа нь өнөөх залуу эмч эмчилгээ бичиж өгөөгүй байхад дахин өмнөх эмчилгээг ээждээ хийлгүүлье хэмээн сувилагч бүсгүйд ханджээ. Тэгэхэд нь “Эмчийн зөвшөөрөлгүй хийж болохгүй та дүүргийнхээ эмч сувилагчид ханд” гэж хэлэхэд хүсэлтийг нь хүлээн авсангүй гэж ажлын байран дээр нь ирж дарамтлан дээрх үйлдлийг хийсэн байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын амьд явах эрхийг ноцтой зөрчиж, тусалсны хариуд “баярлалаа” гэж хэлэхийн оронд хутга барин ирж байгаа нь хүн чанар алдагсаны нэг илрэл төдийгүй эмч эмнэлгийн ажилтныг хүндэлдэг сайхан ёс устаа юу гэж харамсч байна. Иргэн хүн өөртөө, өөрийнхөө амьдралд анхаарал тавьдагийн адил, өөрийн эрүүл мэндээ өөрсдөө анхаарах үнэт баялаг гэдгийг ухамсарлахгүй, өвдчихөөд эмч, эмнэлгийн ажилтанд даатган тулгадаг буруу зуршил бий болжээ.

Зах зээлийн энэ үед бүх зүйл үнэтэй байхад хүний эрүүл мэндийг хүндлэхгүй байгаа нь ухамсар муутай хүнийг буруу талаар өөгшүүлсэн асуудлыг бий болгож байгаагийн нэг илрэл бол энэ хэрэг мөн. Эмч, эмнэлгийн ажилтнууд дэндүү бага цалингаар, ачаалал ихтэй ажиллаж байгаа ч мэргэжилдээ, ажилдаа дуртайдаа сэтгэл өөдрөг явцгаадаг. Хүмүүсээ таньтай хамт таны эрүүл мэндийн чинь төлөө хамтран зүтгэгч эмч эмнэлгийн ажилтнаа хүндлэн талархаж, урам хайрлацгаая” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7370
0 эможи
keyboard_arrow_up