ЭХЭМҮТ “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-тэй болно
2014 оны 8 сарын 19
ЭХЭМҮТ энэ оны гуравдугаар улиралд багтаан “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-тэй болох гэж байна.
Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд төвийн иж бүрэн засварын ажил ч дуусчээ. Тоног төхөөрөмжийн тухайд НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр оруулж ирж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дурангийн ижил бүрдэл аваар захиалгаа өгсөн байна.
Харин “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-д ажиллах боловсон хүчний хувьд БНСУ-д эмэгтэйчүүдийн дуран оношилгооны чиглэлээр хоёр эмчийг сургаж дуусаад дахин хоёр мэргэжилтэнг сургалтад явуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7317
0 эможи