Айлын хоол “буудах” –гүй болсон

2014 оны 8 сарын 18

Иргэдээс тавьдаг санал гомдол, сэтгэл дундуурын олонг тоочвол Эрүүл мэндийн салбарт юу хийх ёстой нь маш тодорхой харагдана. Материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйлчилгээ тусламжийг чанаржуулах, оношилгоо эмчилгээг чанаржуулах суурь ажлаас эхлээд эх нярайн эндэгдлийг буруулах, эрчүүдийгээ хавдрын хорт тойргоос гаргах гээд аль ч үеийн эрүүл мэндийн сайдын шийдэх асуудал, хийх ажил маш тодорхой, мөн хөлгүй их байдаг биз. Гэхдээ эрүүл мэндийн салбарт хийх ёстой энэ “маш тодорхой” асуудал нь бодлого болоод хөрөнгө мөнгөний дутагдалд байсан тул төгөлдөр шийдлийг олох хувь дутсаар олон засгийн ард гарсан. Энэ хугацаанд социолист хэв загвар, сэтгэлгээн дээр суурилсан эрүүл мэндийн салбартаа дорвитой өөрчлөлт хийлгүй бараг тэр чигээр нь чирсээр ирсний чөдөр тушаа ч их бий. 

Энэ засгийн үед ч “хэвтүүлэх ор байхгүй” гэсэн үг хэвээр. Үүгээр нь эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байна гээд яаруу дүгнэчихдэг бидний араншин ч мөн хэвээрээ. Одоо бид өөр хэмжүүрээр харах ёстой байх.

Нийслэлд хүн амын төвлөрөл, авто машины бөөгнөрөл хэмжээндээ тулсныг бид мэднэ. Үүн дээр хотын чадалтай эмчид үзүүлж, ухаалаг аппаратаар үзлэг оношилгоо хийлгэж, “том” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн хөдөө орон нутгийн иргэдийн хот чиглэсэн урсгал бөөгнөрөл 4 улирлаа даадаг байлаа. Үүнийг даган эмнэлгүүдэд ачааллаас хэтэрсэн өвчтөнүүдийн хүлээлт “бөглөрөл” ч үүснэ. Энэ бөглөрөл алт шиг цагийн дайсан төдийгүй иргэдийг чирэгдүүлэх, хий явуулж хэдэн төгрөгөөөр нь “шатаах”, сэтгэл санаагаар унагаах, цаг алдаж өвчнийг даамжруулах гээд олон сөрөг үр дагавартай байлаа. Байлаа гэдэг нь одоо энэ бөглөрөл бүр алга болчихсон гэсэн хэрэг биш. Ямарч байсан эрс багасах эхлэл тавигдсан гэж салбарынхан хэлж байна. Уузвар, гудамж төслөөр нийслэлийн замын хөдөлгөөний бөглөрөл 30 хувь хүртэл буурсан гэж байгаа бол 11 аймагт эрүүл мэндийн оношилгооны төв бий болсноор хөдөө орон нутгаас өвчний учир хотыг зорих иргэдийн тоо 60 орчим хувиар буурчээ. Сүүлийн хоёр жилд төрөөс эрүүл мэндийн салбарт хаясан мөнгө, хөрөнгө оруулалтыг урьд жилүүдтэй нь харьцуулбал хол зөрүүтэй их тоо гарах юм байна.

Сүүлийн хоёр жилд төрөөс эрүүл мэндийн салбарт хаясан мөнгө, хөрөнгө оруулалтыг урьд жилүүдтэй нь харьцуулбал хол зөрүүтэй их тоо гарах юм байна.

Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс өгөх эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөг гаргажээ. Мөнгө хөрөнгө яахав, Төр эрүүл мэндэд гаргах ёстой л юм. Харин энэ мөнгө нь иргэн бидний нуруунаас ямар ачааг хөнгөлж , амьдарлын түвшнийг минь хэрхэн дээрдүүлсэн бэ.

Энд эхний 11 аймагт оношилгооны төв бий болсноор иргэдийн халаасанд идэх талх өмсөх зүүхийн хэчнээн мөнгийг замын зардал бус хэмнэлт болгон үлдээж байгааг одоохондоо яс тооцох аргагүй. Хөдөөний иргэд оношлуулахгүй өвдсөөр талийхвий дээ гэх айдаснаасаа өдөр өдрөөр салж байгааг харин баттай хэлж болно. Орон нутгийн эмнэлгийн оношилгоо үйлчилгээ хэзээ ч байгаагүй богино хугацаанд, хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтаар хурдан босч ирсэн нь энэ хоёр жил. Өдрөөс өдөрт иргэд орон нутгийн эмнэлгийнхээ оношилгоо, эмчилгээнд итгэлтэй болж байна. Аливаа өвчнийг хотын эмнэлэгт л хэн гэдэг гавьяат л яг оношилдог, энд хөдөө худлаа гэдэг байсан нь одоо хуучин хүүгийн бодол болжээ. Энд түүх багахан сөхвөл Эрүүл мэндийн сайдын 2012 оны 316 дүгээр тушаалаар “Аймгийн оношилгооны төв” байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдний ажиллах удирдамж, үндэслэл, тооцоо судалгааг баталж, анхны төслийг боловсруулж байж. Ингээд 2014 гарсан 2 жилийн хугацаанд биеллээ олж бодитой хэрэгжиж эхэлжээ. Яармагийн эмнэлэг шиг холын “сураг” болсонгүй, намуудын сонгуулийн хошгируулалт болж мартагдсангүй.

Илүү дэлгэрэнгүйг: www.moh.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7222
0 эможи
keyboard_arrow_up