29 хүүхэд зүрхний хагалгаанд орлоо
2014 оны 8 сарын 15
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 10-14-ний хооронд Монгол, Японы эмч нар хамтран зүрхний төрөлхийн гажигтай гурван сартайгаас 25 хүртэлх насны нийт 29 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна. Япон улсын "Зүрхээ хамгаалъя" сангийнхан манай улсад 11 дэх жилдээ 3-р эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтарч зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Үүгээр ч барахгүй манай улсад анх удаа артерын 3.4 харьцах 3.6 хэмжээтэй битүүрээгүй цоргын гажгийг шүхрээр хаах ажиллагааг амжилттай хийсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7140
0 эможи