АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж ДЭМБ-ын академийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа

Нийгмийн эрүүл мэндийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалтын цар хүрээ, хэрэгцээний үнэлгээ хийлгэх зорилгоор ДЭМБ-ын Академи (WHO Academy)-ийн мэргэжилтнүүдийг 2026 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна.
ДЭМБ-ын Академийн Сургалтын шийдлийн багийн ахлагч Мелинда Фрост, Хүний нөөцийн төлөвлөлтийн стратегич Др. Матьё Бониоль, Цахим сургалт хариуцсан мэргэжилтэн Паула Гомез, Төслийн ажилтан Сюэ Ширли Хо нартай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор Б.Дамдиндорж болон холбогдох төлөөлөлтэй 2026 оны 11 дүгээр сарын 19-нд уулзалт хийлээ.

Уулзалтаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалтын хөтөлбөр, нийгмийн эрүүл мэнд ажиллаж буй хүмүүсийн сургалтын хэрэгцээ, мэргэжил дээшлүүлэх болон тасралтгүй сургалтын боломжуудыг тодорхойлох; Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шаардагдаж буй ур чадварыг тодорхойлох, нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүний нөөцийн бодлого, сургалтын нэгдсэн аргачлалаар дамжуулан бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
