АШУҮИС: “Био-Анагаах судлаачийн ур чадварын сорилт-2026” уралдаан амжилттай боллоо

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн 2 дугаар дамжааны оюутнуудын дунд “Лабораторийн амьтан судлал” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд “Био-Анагаах судлаачийн ур чадварын сорилт-2026” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаан нь био-анагаахын судлаач мэргэжлийн онцлог, ач холбогдлыг таниулах, оюутнуудын эзэмшсэн онолын мэдлэг, практик дадал, ур чадварыг сорих, лабораторийн амьтны судалгааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашдын мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Арга хэмжээг Био-Анагаахын хүрээлэнгийн Лабораторийн амьтан судлалын төвийн эрхлэгч, биологийн ухааны доктор Б.Галиндэв зохион байгуулж, оюутнуудад лабораторийн амьтан судлалын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа бодитоор харуулах боломжийг бүрдүүлэв.

Arslan.mn

Уралдааны нээлтийн ажиллагаанд Био-Анагаахын сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, биологийн ухааны доктор, профессор Д.Тэмүүлэн, биологийн ухааны доктор, профессор А.Гүрбадам, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Гиймаа нар оролцож, оюутнуудад амжилт хүсэв.

Уралдаан хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт цусны дээж авах, хулганы перфуз хийх, уушгины цулцан болон хамар-залгиураас дээж авах, оёх техник, бөөр авах ажилбар, суудлын мэдрэлийн гэмтлийн загвар үүсгэх, дэлүүний болон бусад эдээс эс ялгах зэрэг практик ур чадварыг сорилоо.

Харин хоёрдугаар хэсэгт оролцогчдын онолын мэдлэгийг сорих шалгалт зохион байгуулсан байна.
Энэхүү уралдаан нь био-анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгааны арга зүй, лабораторийн ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, судлаач мэргэжлийн үнэ цэн, хариуцлагыг ойлгуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671589
0 эможи

keyboard_arrow_up