Монгол улсад “Улаанбурхан“ өвчний тохиолдол 84 хоногийн турш бүртгэгдээгүй

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад жил гаруй үргэлжилсэн улаанбурхны дэгдэлтийг таслан зогсоосныг ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте арваннэгдүгээр сарын 17-нд мэдээллээ.

Сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол батлагдаагүй байна.

Тодруулбал, 2025 онд улаанбурхны 13,787 тохиолдол, 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 1,779 тохиолдол бүртгэгджээ. Дэгдэлтийн үеэр 22 хүн нас барсны 20 нь нярай хүүхэд байна.

Гэхдээ халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл хэвээр байгааг Сокорро Эскаланте онцлов. Тэрээр эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ дархлаажуулалтын бүртгэлийг шалгаж, вакцины аль нэг тунгаас хоцорсон бол харьяа өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хандахыг уриаллаа.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671522
0 эможи

keyboard_arrow_up