С.Билгүүнцоож: ASCE+ нь 30-аас дээш насанд илрэх үрчлээ, арьсны өнгөний жигд бус өөрчлөлтөд чиглэсэн эмчилгээ

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Үрчлээ, нөсөө толбо, арьсны эмзэгшилд зориулсан ASCE+ эмчилгээний талаар "MedSkin" эмнэлгийн Арьс гоо заслын эмч, АУ-ны магистр С.Билгүүнцоож эмч зөвлөж байна.

Нас ахихын хэрээр арьсны коллаген, эластины нийлэгжилт буурч, арьсны уян хатан чанар суларч, нарийн үрчлээ үүсдэг.

Иймд MedSkin эмнэлэг арьсны хөгшрөлтийн шинжийг багасгаж, нөхөн төлжилтийг дэмжих зорилгоор ASCE+ бүтээгдэхүүнд суурилсан эмчилгээг нэвтрүүлсэн байна. 

Тус эмнэлгийн эмч С.Билгүүнцоож “25 наснаас хойш хүний арьсны коллаген, эластины нийлэгжилт буурч эхэлдэг. Үүнээс шалтгаалан арьсанд жижиг үрчлээ үүсэх, нөсөө толбо нэмэгдэх, улайж эмзэгших зэрэг өөрчлөлт ажиглагддаг. Бид эдгээр асуудлыг бууруулах зорилгоор ASCE+ эмчилгээг санал болгож байна.

ASCE+ нь эсээс ялгардаг, биологийн идэвхт бодис агуулсан жижиг хэсэг болох экзосомд (exosome) суурилсан бүтээгдэхүүн бөгөөд арьсны коллаген, эластины нийлэгжилт болон нөхөн төлжилтийг дэмжих, арьсны өнгийг жигд болгох зорилготой.

Эмчилгээг арьс улайж эмзэгшсэн, батганы дараах сорви, нөсөө толботой болон насжилттай холбоотой арьсны өөрчлөлт илэрсэн хүмүүст санал болгодог. 

 Ялангуяа 30–40 насныхан болон түүнээс дээш насны хүмүүст илэрдэг арьсны өнгө жигд бус болох, үрчлээ үүсэх, уян хатан чанар сулрах зэрэг өөрчлөлтөд чиглэсэн эмчилгээний нэг сонголт болно". гэв.

Эмчилгээний үр дүн тухайн хүний арьсны онцлог, өөрчлөлтийн шалтгаан, хэрэглэсэн аргаас хамаарч харилцан адилгүй. Иймээс арьсны өөрчлөлтийн шалтгааныг мэргэжлийн эмчээр оношлуулж, тохирох эмчилгээг сонгох нь зүйтэй.

Цаг захиалах: 7222-0333

Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд

Фэйсбүүк: MedSkin dermatology & aesthetic surgery clinic

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671486
0 эможи

keyboard_arrow_up