Б.Туул: Нүүрэнд үрчлээ сууж эхлэхэд ихэнх хүн тос, эмчилгээний тухай л боддог

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөө мэдээг хүргэж байна.

Ганц сайн чанарын тос бусад бүтээгдэхүүн таны гоо сайхныг хангаж, хөгшрөлтөөс сэргийлнэ гэж ТА андуурдаг юм биш биз.

Нас ахихад арьс нимгэрч, уян хатан чанар нь буурдаг. Үүний зэрэгцээ нүүрний өөхөн эдийн хэмжээ, байрлал, булчингийн зузаан, ясны хэлбэр аажмаар өөрчлөгдөнө. Эдгээр өөрчлөлт давхацсанаар хацар хонхойх, нүдний доорх хонхор тодрох, эрүүний хүрээ бүдгэрэх зэрэг шинж илэрч болно. Өөрчлөлт хэр хурдан, хэр тод илрэх нь хүн бүрд ялгаатай.

Хөгшрөх үйл явц эхлэх үед дийлэнх хүмүүс арьсанд зөвхөн тос, эсвэл өөр эмчилгээ хэрэгтэй гэж боддог. Гэхдээ нүүрэн дээр харагдаж байгаа үрчлээ, унжсан, суларсан арьс нь зөвхөн коллаген, эластин нийлэгжилтийн тэнцвэр алдагдсанаас бус булчингийн эзэлхүүн, байрлал, нүүрний өөхний тэнцвэр алдагдал, ЯСНЫ нягтрал алдагдсанаас болж байгааг анзаардаггүй.

Арьсны ард бидний нүүрний хэлбэрийг илтгэх яс, булчин, өөх байдаг ба 35 наснаас дээш нүүрний ясны нөхөн төлжих эсийн тоо буурдаг. 

1. Нарны хамгаалалт, чийгшүүлэлтээс эхэл. Нарны хэт ягаан туяа арьсны насжилтыг түргэсгэдэг. Америкийн Арьс судлалын академи өдөр бүр UVA, UVB туяанаас хамгаалах SPF 30 ба түүнээс дээш үзүүлэлттэй нарны тос хэрэглэхийг зөвлөдөг. Гадаа удаан байвал хоёр цаг тутам сэргээж түрхэнэ. Чийгшүүлэгч тос арьсны чийгийг хадгалж, нарийн үрчлээг бүдэг харагдуулахад тустай.

2. Нүүрний дасгал нь таны булчинг хүчирхэг, зөв хэлбэртэй болгоно. Нүүрний булчинг хөдөлгөх нь цусны эргэлтийг сайжруулж, ясны нягтралыг сайжруулах суурь "иллэг" болдог. Энэ нь яг л биетэй адил юм. Тиймээс цусны эргэлтийг хэвийн байлгаж, НҮҮРНИЙ булчингаа аль болох хурдан бэхжүүлснээр эрт хөгшрөлтөөс зайлсхийж, яс, булчин, арьс болон бусад эд эсээ эрүүлжүүлээрэй.

3. Ясны эрүүл мэндэд хооллолтоо анхаар. Кальци, Д аминдэм ясны эрүүл мэндэд чухал. Кальцийг сүү, тараг, бяслаг зэрэг хүнснээс авч болно. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эсэхээ хооллолт, эрүүл мэндийн байдлаа харгалзан эмчтэй зөвлөөрэй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671477
0 эможи

keyboard_arrow_up