“MedSkin“ эмнэлэг нүүрний унжилт, үрчлээг мэс засалгүйгээр багасгах ӨРГӨСТЭЙ УТСАН ТАТЛАГЫГ хийж байна

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

Нас ахихын хэрээр арьсны уян хатан чанар буурч, нүүрний зөөлөн эдийн байрлал өөрчлөгддөг. Үүний улмаас хацар, эрүү орчмоор унжилт үүсэж, хамар, уруулын хоёр талын нугалаас гүнзгийрдэг байна.

“MedSkin“ эмнэлэг нүүрний унжилт, үрчлээг мэс засалгүйгээр багасгах ӨРГӨСТЭЙ УТСАН ТАТЛАГА (thread lift) хийж байна.

Энэ нь зориулалтын утсыг арьсан доорх эдэд байрлуулж, унжсан эдийг өргөн тогтоох бага зүслэгтэй ажилбар юм.

Уг аргаар хацар, эрүү орчмын хэлбэрийг тодруулж, зарим нугалаасыг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой. Өөрчлөлт ажилбарын дараа ажиглагдаж болох ч хаван бууж, эдгэрэлт явагдсаны дараа үр дүнг үнэлнэ.

Утсан татлагын үр дүн түр зуурынх бөгөөд хэрэглэсэн утас, арьсны онцлог, унжилтын зэргээс хамааран харилцан адилгүй хугацаанд хадгалагдана. Зарим тохиолдолд 1-3 жил үргэлжлэх боломжтой ч хүн бүрд хоёр жилийн үр дүн баталгаатай гэсэн үг биш юм.

Уг аргыг 30–40 насныхан болон 40-өөс дээш насны, нүүрний эдийн унжилттай хүмүүст хэрэглэх боломжтой. Гэхдээ зөвхөн насаар нь бус, арьс болон зөөлөн эдийн унжилтын зэргийг үнэлж, тухайн хүнд тохирох эсэхийг мэргэжлийн эмч тодорхойлно.

Мөн утсан татлагын дараа хавагнах, хөхрөх, өвдөх, арьсны гадаргуу тэгш бус болох, халдвар үүсэх зэрэг эрсдэлтэй тул зөвшөөрөлтэй эмнэлэгт, мэргэшсэн эмчээр хийлгэх нь чухал юм.

Цаг захиалах: 7222-0333

Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд

Фэйсбүүк: MedSkin dermatology & aesthetic surgery clinic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671446
0 эможи

keyboard_arrow_up