УНТЭ Канадын Лаурэл мэс заслын сантай эмч, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллана

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Канад Улсын Лаурэл мэс заслын сангийн төлөөлөгчдийг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Лаурэл мэс заслын сангийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Хью Парсонс, Ерөнхий нарийн бичгийн дарга Кристин Туано болон Монгол Улс дахь төлөөлөгч А.Өсөхбаяр нар оролцов.

Доктор Хью Парсонс нь Монгол Улсын нүдний тусламж, үйлчилгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2023 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан юм.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны гэрээний хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэн, харилцан ойлголцолд хүрчээ.

Лаурэл мэс заслын сан нь Монгол Улсын иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн байгууллага юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүгээс тус сангийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэхийг хүсэн ерөөлөө.

Arslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671321
0 эможи

keyboard_arrow_up