Э.Энхчимэг: “MedSkin” эмнэлэг хамрын шинэ хугарал болон таславчийн МУРИЙЛТЫГ ТЭГШЛЭХ мэс заслыг мэргэжлийн түвшинд хийж байна

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

"MedSkin" эмнэлэг  тусламж, үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлж, чих, хамар, хоолойн чиглэлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон мэс заслын үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Энэ талаар "MedSkin" эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын эмч Э.Энхчимэг  Чих, хамар, хоолойн бүх төрлийн тусламж, үйлчилгээг бүх насны иргэдэд мэргэжлийн түвшинд үзүүлж байна.  Хүүхэд, том хүн гэлтгүй эмчид үзүүлж, шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжтойг онцоллоо.

Хамар битүүрэх, амьсгалахад хүндрэлтэй байх, чих болон хоолой өвдөх зэрэг зовиурыг үл тоолгүй, мэргэжлийн эмчид хандан тохирох оношилгоо, эмчилгээг хийлгээрэй. 

Үзүүлж буй амбулаторийн тусламж, үйлчилгээ:

  • Хамар битүүрэх, шингэн нус гоожих

  • Ханиад томууны үед хүүхдийн хамрын нус, хоолойн цэр соруулах

  • Хоолой өвдөх, улайх, сөөх зэрэг зовуурийн үед шаардлагатай үзлэг, эмчилгээ, ажилбар хийх

  • Чих өвдсөн үед нарийвчилсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх.

Хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэх МЭС ЗАСЛЫН төрлүүд:

"MedSkin" эмнэлэгт чих, хамар, хоолойн чиглэлээр дараах төрлийн мэс засал, эмчилгээний ажилбаруудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Үүнд:

  • Чихний чиглэлээр: Чихний дэлбээний сэтэрхий оёх, чихний ургацаг авах, чихний ойр орчмын болон арьсны уйланхай авах,

  • Хамрын чиглэлээр: Хамрын шинэ хугарлыг хэсгийн мэдээ алдуулалттай засах, хамрын таславчийн мурийлтыг тэгшлэх мэс засал, самалдагийг лазераар агшаах мэс засал,

  • Хоолойн чиглэлээр: Хоолойн мах авах мэс заслын ажилбар багтаж байна.

Ийнхүү чих, хамар, хоолойн түгээмэл зовууриас эхлээд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг НЭГ ДОРООС АВАХ боломжтой юм.

Цаг захиалах: 7222-0333

Хаяг: БЗД, 25-р хороо, Нарны зам 115-р байр, МТ колонкийн зүүн талд

Фэйсбүүк: MedSkin dermatology & aesthetic surgery clinic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671312
0 эможи

keyboard_arrow_up