Улсын гуравдугаар төв эмнэлэг чанарын удирдлагаараа салбартаа манлайллаа

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг чанарын удирдлага, менежментээр тогтолцоог тасралтгүй сайжруулж, байгууллагын хариуцлагатай манлайллыг төлөвшүүлэх чиглэлээр гаргасан амжилтаараа “Mongolian Quality Leadership Award” буюу “Чанарын манлайлал-2026” шагнал хүртлээ.

Тус эмнэлэг нь улсын хэмжээнд лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Тухайлбал,

• Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлгийн лавлагаа тусламж үйлчилгээ

• Зүрх судасны болон тархи, нуруу, нугасны төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ

• Судсан дотуурх оношилгоо эмчилгээний лавлагаа тусламж үйлчилгээ

• Зүрх, тархи, мэдрэлийн дүрс оношилгооны лавлагаа төв

• Халдварын сэргийлэлт, хяналтын менежмент

• Төрөлжсөн сувилахуйн менежмент

• Телемедцин төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ

Энэхүү шагнал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй боловсронгуй болгоход чиглэсэн хамт олны хичээл зүтгэл, үр дүнг илэрхийлж буй юм.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671161
0 эможи

keyboard_arrow_up