ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа

2026 оны 10 сарын 15

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх, арын болон хажуугийн титан бэхэлгээ хийх зэрэг орчин үеийн мэс заслын арга технологийг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Дээрх мэс заслын арга нь янз бүрийн эмгэгийн улмаас нугалмын их бие гэмтэж, ясны бүтэц, нурууны тогтвортой байдал алдагдсан өвчтөнүүдийн нурууны их биеийг нөхөн сэргээх, тогтворжуулах, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцооны хүндрэлээс сэргийлэхэд чиглэдэг

ХӨСҮТ нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлж, өвчтөнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671066
1 эможи

keyboard_arrow_up