Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2026–2027 оны томуугийн улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад бэлэн байдлыг хангах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өгчээ. Энэ үеэр мөн хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулахад анхаарна.
Нийслэлд хэрэгжүүлж буй 90:70:90 зорилтын хэрэгжилтийг сайжруулж, төлөвлөсөн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэн, долоо хоног бүр явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.
