УГТЭ-ээс мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний долоо хоногийн аян зарлалаа
2026 оны 10 сарын 12

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь мэс засал болон амь насанд аюултай хүнд өвчний үед өвчтөний амь насыг хамгаалах, амин чухал эрхтний үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэй. Иймд тусламж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчтөний аюулгүй байдлын талаарх зөв мэдээллийг түгээх зорилгоор П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгаас 2026 оны 10 дугаар сарын 12–16-ны өдрүүдэд аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд эмч, сувилагчдын мэргэжлийн үйл ажиллагаа, эмчилгээний шинэ технологийг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671028
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
