УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг олон улсын түвшинд амжилтаа бататгалаа

2026 оны 10 сарын 09

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний бүтээл, эмчилгээний үр дүн олон улсын түвшинд үнэлэгдсэн бахдам амжилтуудаар дүүрэн байна.

Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан TTS 2026 олон улсын конгресст багийн эмч, мэргэжилтнүүд 4 аман, 3 постер илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хөгжүүлж буй туршлага, үр дүнгээ олон улсын мэргэжлийн хүрээнд танилцууллаа. Энэ үеэр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд хүргэсэн хувь нэмрийг нь үнэлсэн хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан LT Updates 2026 олон улсын хурлын үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Батсайхан “Heroes of Liver Transplantation” хүндэтгэлийг хүртэж, Монголын элэг шилжүүлэн суулгах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээ олон улсын түвшинд үнэлүүллээ.

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй эрхэм эмч, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе.

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671009
1 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up