П.Алтанцэцэг: “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO“ үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн 130 гаруй байгууллага оролцож байна

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үйл ажиллагааг Эм, эмнэлгийн хэрэглийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ, Эм холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, МЭИН-ийн тэргүүн М.Бат-Эрдэнэ болон УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ зэрэг эмнэлгийн удирдлагууд, үзэсгэлэнд оролцож буй бусад байгууллаагын төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хэлсэн үгэндээ "Эрүүл мэндийн салбарынхан жил бүр цугларч, шинэ технологио бусдадаа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлж, иргэд хүртээмжтэй үйлчилж байгааг харахад таатай байна" гэдгийг онцолж байсан юм. 

Arslan.mn

Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO" өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцах, туршлага судлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, боломжууд бий болдогоороо давуу талтай.

Энэ жилийн хувьд "Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоо" байгуулагдсаны 30 жилийн ой, "Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг" байгуулагдсаны 30 жилийн ой давхар тохиож байгаагаараа онцлогтой болж байна. 

Үзэсгэлэнд УНТЭ робот мэс засал, бамбай булчирхайн лазер эмчилгээ зэрэг 11 шинэ технологийг, УХТЭ дурангийн эвэрхийн мэс заслыг, Гуравдугаар эмнэлэг 2024-2026 онд Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн 20 шинэ технологийг, Монгол-Японы эмнэлэг 10 шинэ технологио, ХСҮТ робот мэс засал, хэвлийгээр химийн эмчилгээ хийх зэрэг 6 технологио үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, оролцож байна.

Arslan.mn

"MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO" нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд та үзэсгэлэнг зорьсноор
  •     Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн шинжлэх ухааны технологи, инновац, дэвшилтэт технологитой танилцах
  • Ханган нийлүүлэгч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч-импортлогч-хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцож тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Гадны орны үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд сурталчлан таниулах хатын ажиллагааг өргөжүүлэх
  • Эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чиглэлээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан туршлага судлах
  • Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах, хамт олон байгууллагыг урамшуулах боломжтой юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670839
0 эможи

keyboard_arrow_up