УНТЭ Турк Улсын KORU HEALTH GROUP-тэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Турк Улсын KORU HEALTH GROUP-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны боломж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр цусны эмгэг судлал, зүрх судас, мэдрэл, үе мөчний мэс засал болон бусад төрөлжсөн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмнэлзүйн туршлага, мэдлэг, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлохоор санал нэгдлээ.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670819
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up