АШУҮИС-ийн төв хотхон 600 хүний багтаамжтай “спорт заал”-ны бүтээн байгуулалтаа эхлүүлээ

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

АШУҮИС-ийн сургалт, оюутны хөгжлийн орчныг өргөжүүлэх, спортын дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэх хүрээнд Төв хотхонд шинээр баригдах “Спорт заал”-ны бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо.

Шинээр баригдах спорт заал нь 17,127 м² талбайд төлөвлөгдөж байгаа бөгөөд орчин үеийн дизайны шийдэлтэй, 13 метрийн таазны өндөртэй, 600 хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ.

Тус спорт заал нь АШУҮИС-ийн оюутан, багш, ажилтнуудын биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхээс гадна их сургуулийн хэмжээний тэмцээн, уралдаан, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий орчин үеийн спортын дэд бүтэц болох юм.

Барилгын зураг төсөлд барилгын талбайн инженер геологийн нөхцөл, хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал болон галын автомашин нэвтрэх боломжийг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, барилгын талбайд галын машин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд одоо байгаа агуулахын барилгыг буулгаж, барилгын талбайн орц, гарцын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

Шинэ спорт заалны төлөвлөлт нь АШУҮИС-ийн Төв хотхоны орчин, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн байр, лекцийн танхим болон одоо ашиглаж буй спорт заалны орчны хөдөлгөөнтэй уялдсан байдлаар боловсруулагдсан байна.

Мөн барилгын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд өмнө нь 2024 оны 4 дүгээр сарын 22-нд архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байна.

Ийнхүү АШУҮИС-ийн Төв хотхонд орчин үеийн шаардлагад нийцсэн спортын цогц орчныг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлж, оюутан залуусын эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маяг, спортын хөгжлийг дэмжих шинэ орчин бий болох юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670805
0 эможи

keyboard_arrow_up