ХӨСҮТ: Энэ онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдсэн

2026 оны 9 сарын 21

Arslan.mn

Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн.

2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна.

Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна.

ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжиж халдварласан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн, тэдгээрийн 15 эх давтан төрсөн ба эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.

Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатай халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатай мэдэгдэж байна гэв.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670750
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up