АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын тасгийн эмч нар робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг хийж эхэллээ.

Энэхүү технологийг Монгол Улсад анх 2023 онд АШУҮИС, АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхмийн санаачлагаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүд болон эмч нартай хамтран нэвтрүүлж, мөн 5 өвчтөнд робот тусламжтай өвдөгний үе суулгах х мэс заслыг амжилттай хийж байсан билээ.

Тэгвэл 2026 онд энэхүү дэвшилтэт технологийг Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын эмч нар бие даан хэрэгжүүлж эхэлж байгаа нь Монголын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, технологийн чадавхыг бэхжүүлж, орчин үеийн мэс заслын технологийг эх орондоо нутагшуулж буйн нэгэн чухал үр дүн болж байна.

Роботын тусламжтай мэс заслын технологи нь мэс заслын өмнөх төлөвлөлт, яс тайрах хэмжээ, хиймэл үеийн байрлал болон үений тэнцвэржилтийг өндөр нарийвчлалтай тооцоолох боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр эмчийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг технологийн дэвшилтэй хослуулан мэс заслын нарийвчлалыг сайжруулах боломжтой юм.

Arslan.mn

Энэхүү технологийг нутагшуулах нээлтийн арга хэмжээг АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор Б.Дамдиндорж нээж, АШУҮИС-ийн удирдлагууд, багш, эмч, эмнэлгийн ажилтнууд болон БНСУ-ын NOV эмнэлгийн робот мэс заслын эмч Рюү Хо Кан, “Тимус Фарм” компанийн захирал Ш.Мухамед Жан, CUVIS робот төхөөрөмжийн компанийн инженер, холбогдох албаны төлөөлөлүүд оролцлоо.

АШУҮИС нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд шинэ технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, сургалт, судалгаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Монгол-Японы эмнэлгийн технологийн хөгжлийн нэг чиглэлд роботикоор өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг багтаасан.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670596
0 эможи

Зочин
2026-09-09 15:50
Хятдын хүний наймаа эрхэлдэг мафиуд өмнөд азийн бараг бүх оронд байдаг болж. Хятдад хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч олон хүүхэд залуучууд алга болдог болсон . Гадаадынхныг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хуурч аваачиж хүчээр тансаг баян юм шиг хуурамч видео хийлгэж зураг авах эсвэл эрхтнийг нь авч зарах хэрэг гарсаар байгаа. Эрхтэн зарахыг зөвшөөрсөн хууль гаргана гэдэг бол цэвэр хятдад монголчуудын эрхтнийг зарах хэрэг тул энэ баталсан хүмүүсийг алах хэрэгтэй маш аюултай хятдын тагнуулууд байна.
Зочин
2026-09-09 15:50
Солонгосын чэжү арал дээр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн цогцос олдож шуугиж байна. Одоогоор 15 цогцсыг олоод байна. Зүүн өмнөд азиудаар тархсан хятдын хүний эрхтний наймааны мафиуд чэжүд бас орж ирээд удсан нь харагдаж байна. Чэжүд ганцаараа зугаалах аюултай шүү. Хүнгүй шахам арал дээр хятдын алуурчид үүрлэчихсэн байж
АШУҮИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up