Монгол-Польшийн эм зүйн салбарын эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-ийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, Монгол Улсын ЗГХА- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд 2 улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын байгууллага хамтран ажиллах тунхаглалд гарын үсэг зурж 5 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг баталгаажуулсан.
Энэхүү төлөвлөгөөний дагуу Монгол-Польшийн эм зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна
